Сүхбаатарчууд өглөөний дасгалд ажлын байрнаасаа нэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүр нийтийн эзэмшлийн талбайг ашиглан зохион байгуулах уриалгыг гаргасан.

Энэхүү уриалгын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороотой хамтран 2020 оны наймдугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл өглөөний 07:00 цагаас боломжит байршлуудад өглөөний дасгалыг иргэдийн дунд зохион байгуулж байгаа.

Идэвхтэй дасгал хөдөлгөөнд хүн бүрийн үүрэг оролцоо чухал учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон “Өглөөний дасгал”-д ажлын байрнаасаа нэгдэж, өглөө бүр ажил эхлэхээс 10 минутын өмнө дасгалаа хийж байна.

Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top