Хорин мянган төгрөгийн үнэтэй гар утасны түүх
2008 онд болсон явдал юм
“Нарны хүүхдүүд” Мөрөөдлийн самбартаа юу хүсч байгаагаа, том болоод ямар мэргэжилтэй болохоо бичдэг, зурдаг. Г. охин гар утастай болохыг үнэнхүү хүсчээ.
Олон сар цуглуулж цуглуулж, “Нокиа” гар утас авч. Хүслээ биелүүлсэн охин бөөн жаргалтай амьтан хичээлдээ явав. Гэтэл ангийнх нь хүүхдүүд түүний утсыг шоолж, бие бие рүүгээ дамжуулж шидээд... эвдэлчихжээ. Нүдээ бүлцийтэл уйлчихсан охиноо хараад С.Эрдэнэчулуун багш тэсэлгүй сургууль дээр нь очсон юм. Түүнийг угтсан хүүхдүүд, эцэг эхчүүд, бүр ангийн багш нь хүртэл “Нэг муу ямбий утасны төлөө юун сүр болдог юм” гэсэн янзтай ханджээ.
“Та нарын нүдээр энэ утас ямбий, муу байж болно. Харин манай охин энэ утсыг авах мөнгийг арав, хорин төгрөгөөр нь хурааж цуглуулсан юм. Тэр сэтгэл ямар үнэтэй вэ? Нэгэнт эдийг нь эвдсэн болохоор та нар голж шидэхгүй хэмжээнийхээ утас авч өг. Манай охиноос уучлал гуй”.
Эцэст нь, ангийнхан нь Г-гээс уучлал гуйж, шинэ утас авч өгсөн. Асрамжийн газарт байдгийг нь мэдсээр мөртлөө Г-г ойлгох, хүндлэх талаар ангийнхандаа ганц ч үг хэлээгүй багш бүсгүй 40 гаруй жил хүүхэд хүмүүжүүлж яваа ахмад багшаас хатуу үг сонссон. Тийнхүү сургамжлах болсны учир нь тэр багш хэд хэдэн удаа “Бас л чи мөнгөгүй юу. Асрамжийн газрынх юм чинь аргагүй” гэх маягаар бодлогогүй үг шидэн, охины бяцхан зүрхийг удаа дараа шархлуулсан ажээ.
Өнөөдөр хүүхэд хичээлдээ явахаас дургүйлхэхэд, сургуулиас завсардахад, үеийнхэндээ гадуурхагдан доромжлуулахад, дээрэлхүүлэн зодуулахад багш нар буруутай. Ажилдаа дургүй, мэргэжилдээ чадваргүй, хүүхдэд хайргүй багш... тэдний бяцхан зүрхэнд үүрд арилахгүй сэтгэлийн шарх үлдээдэг. Харин сайн багш хүүхдийн хувь заяаг гэрэл гэгээтэй ирээдүй рүү залж, сайхан сэтгэлт багшийнхаа ачаар өлөн ходоодтой, уранхай хувцастай байсан ч хүүхэд зорилго, тэмүүллээ олж, мэрийж зүтгэж чаддаг. С.Эрдэнэчулуун багш ингэж л боддог, тэгж ч зүтгэдэг.
Хэрвээ та “Нарны хүүхдүүд”-ийнд зочилбол хүүхэд бүрийн орны дээр Мөрөөдлийн самбараас гадна зүйр цэцэн үг хадаатай байгааг олж харах вий. “Эвт шаазгай буга барина” гэсэн бичигтэй орны эзэн зан харилцаагаа засч байгаа бол “Хүн ахтай, Дээл захтай” гэж бичүүлсэн хүүхэд ах, эгч нараа хүндлэхдээ анхаарах ёстой. Энэ мэтээр хүүхэд бүрийн давуу талыг хөгжүүлж, дутагдлыг нь засах хүмүүжлийн олон л ажил энд өдөр тутам өрнөх аж.
С.Эрдэнэчулуун багшийн ширээн дээр байх алдарт хөлбөмбөгчин Зинадин Зиданы зурагтай дэвтрийг сөхтөл “Энэ төвд үлдээсэн танд талархсанаа илэрхийлье. Дахиж ийм явдал гаргахгүй” гэсэн бичиг байна. Буруу хэрэг хийсэн хүүхдүүд тэр дэвтэр дээр гэм буруугаа ухаарч, уучлал гуйж бичдэг юм байна. Хүүхдүүдийн хамгийн их айдаг нь-“Нарны хүүхдүүд”-ээс явах. Өнөөдрийг хүртэл нэг ч хүүхдийг явуулаагүй ч өнөөх л харанхуй, ядуу, шоовдорлогдсон амьдрал руугаа буцахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.
Хэчнээн сайхан сэтгэлтэй, хүмүүжилтэй хүн болгож өсгөлөө гээд амьдрал дээр хүмүүс гадаад төрхийг чухалчилдаг, өмссөн хувцсаар нь дугаарлаж ханддаг болсон тул хэдэн хүүхдээ бусдаас дутуугүй хувцаслах гэж эднийхэн ёстой л мэрийнэ. Хүүхэд бүртээ өөр, чанартай, өнгөлөг хувцас авч өгөхийг хичээнэ. Хүүхдүүд хурдан өсөхийг хэлэх үү, төвийн зардлын ихэнх нь хоол, хувцас хоёрт урсдаг. Охидтой харьцуулбал хөвгүүдээс үлдэх юм бараг байхгүй. Ялангуяа форм тэсэхгүй. Энэ үед С.Эрдэнэчулуун багшийн ширээн дээр байсан бичгийг саналаа.
“Намайг өөрийн хүүхэд шигээ хайрладаг тандаа маш их баярлалаа. Надад төрсөн өдрийн бэлэг гэж шинэ форм авч өгсөнд баярлалаа. Үүнээс илүү том бэлэг гэж юу байх вэ. Г-с” гэж хүүхдийн гараар хэвлүүхэн бичсэн талархлаас чин сэтгэл анхилж байсан.
Нээрээ хүний сайхан сэтгэл ямар үнэтэй вэ. Мөнгөөр үнэлбэл хэдэн төгрөг болох бол.
Энэ асуултын хариуг дэндүү сайн мэдэх “Нарны хүүхдүүд”-ийн ууган ах өмнө минь сууж байна. Багшийнхаа, дүү нарынхаа, хүний сайхан сэтгэлийн тухай хүүрнэсэн түүний түүхийг сонсох уу.
Гутлын мөнгөөр боссон сургалтын төлбөрийн түүх
Л... “Нарны хүүхдүүд”-ийн анхны 20 хүүхдийн нэг. Насаар хамгийн том нь. Сургуулиа төгсөөд СУИС-д тэнцсэн ч төлбөрийн мөнгөгүйгээс сурч чадсангүй. Хойтон хавар нь дахиад шалгуулж.
Л-ийг “Төлбөрөө төлчихвөл элссэнийг чинь баталгаажуулна” гэсэн үгтэй Улаанбаатараас ирэхэд “Нарны хүүхдүүд” намарт бэлдэж байлаа. Хүүхдүүд ярилцаад том ахдаа туслахаар шийджээ. Тэдэнд япон аав, ээжүүдийнх нь явуулсан гутлын мөнгөнөөс өөр юм байсангүй. Ногоогоо зараад зараад үнэ хүрэхгүй, ханш нь унасан цаг.
“Ах аа, та энэ мөнгийг сургалтын төлбөртөө өгчих. Бид гутал авахгүй ээ, хуучнаа өмсье”.
Ингэж Л... дүү нарынхаа дэмээр “дуу хөгжмийн багш” мэргэжил эзэмшжээ.
Ахдаа туслаад мөнгөө өгч байгаа хүүхдүүдээ хараад С.Эрдэнэчулуун багш “Хүүхдүүдээ амьдралтай нь залгатал тусалж дэмжих ёстой юм байна” гэж шийдсэн гэдэг. Дэлхийн бүх асрамжийн газар хүүхдийг 18 насанд хүрэхээр нь бие даалгадаг. Харин “Нарны хүүхдүүд” насан турш нэгэн гэр бүл байх тангарагтай.
Энэ гэр бүлийн 51 хүүхэд их дээд сургууль, ес нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөөд байна. Одоо 17 оюутантай. ес нь гадаадад, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Япон, Швейцарт сурдаг. Оюутан хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд төвөөс сар бүр мөнгө өгдөг, сургалт, дотуур байрны төлбөрийг нь япончууд даадаг.
С.Эрдэнэчулуун багш “Хүүхэд хайрлана” гэдгийг бусдаас арай өөрөөр ойлгодог хүн. “Үнэхээр хайрладаг л бол бүх юмыг зааж сургасан байх ёстой, хүүхэд чинь насанд хүрэхдээ бүх юмыг чаддаг байх ёстой” гэж үзнэ. “Хүүхдэд идье гэснийг нь идүүлж, өмсье гэснийг нь өмсүүлж болохгүй” гэнэ. “Шууд ажлаар дарамталбал хүүхэд хөдөлмөрт дургүй болдог. Тиймээс тохирсон ажлыг нь дагуулж, хийлгэсээр сургах ёстой”. “Хатуужилтай, ажлын эв дүйтэй болбол амьдралд хэрэгтэй” гэнэ. Эдний таван настай хүүхэд оймсоо, хөлөө угааж, тоглоомоо хураадаг. Охид хувцсаа эвхэж, гэр орноо цэвэрлэдэг гэх мэтээр хүүхэд бүр нас насандаа тохирох ажилтай. Жишээ нь авто угаалгын газарт томчууд нь машин, багачууд нь алчуур угаах үүрэгтэй. Гал тогоонд томчууд хоол, нарийн боовоо хийнэ, багачууд төмс ногоо арилгана, боовны гурил нухна.
Хавартаа тэд хүлэмжинд ногоо тарьж, зундаа арчилна. Намартаа хураасан ногоогоо борлуулж, хичээлийн хэрэгслээ бэлдэнэ. Хүүхдүүдийн цагийн хуваарь шахуу. Өдөр бүр урлагийн болон япон, англи хэлний хичээлээ давтана. Гадны хүмүүс энд дандаа авьяастай хүүхдийг шигшиж авдаг гэж боддог. Угтаа үгүй, хүүхдүүд өөрөө өөрсдийгөө хөгжүүлж, авьяасаа нээдэг. Швейцарт бүжиглэж байгаа хүү гэхэд анх дуулдаг байж. Хамгийн сайхан нь хүүхдүүд олуулаа байх тусмаа бие биеэсээ их суралцдаг, хөгждөг.
Төгсөөд нэг ч хүүхэд гудамжинд гараагүй нь эдний амжилт. Хэдэн жилийн өмнөөс хадам, бэр, хүргэчүүдийн асуудал нэмэгджээ. Ач зээ нар голдуу шөнө дунд төрөх. Тэр бүрийд С.Эрдэнэчулуун багшийн утас хангинаж, нойр хулжих.
Гурван сая төгрөг, 100 эсгий улавчийн түүх
“Нарны хүүхдүүд”-ээ анх байгуулахдаа С.Эрдэнэчулуун багшийн бодсон алдаагүй ээ. Эдний охид, хөвгүүд бие гоолиг, галбир тэгш. Бүжиг биеийг цэгцэлж, ой тогтоолтыг сайжруулдаг, уран нугаралт хатуужил, тэвчээр суулгадаг. Хайчилбар анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, нямбай занд сургана. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдүүдийг өрөвч, сайхан сэтгэлтэй болгон хүмүүжүүлжээ.
2011 онд “Нарны хүүхдүүд” Дархан хотод гурван удаа тоглолт хийж, олсон гурван сая төгрөгөө 100 эсгий улавчтай хамт Фукушимагийн гамшигт нэрвэгдэгсдэд илгээсэн. Өөрсдөө хүнээс гар тосч, идэх хоолны мөнгөө авдаг өнчин хүүхдүүдийн энэ тусламжийн тухай Японы Гадаад хэргийн яамны тайланд ч орсон, “NHK” телевизээр ч мэдээлсэн. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” болохоор “Хамгийн сэтгэл хөдөлгөм тусламжуудын нэг” гэж япончууд тодорхойлсон байна лээ.
Бусдад тусалсандаа баярлан инээх өдөр байхад гомдсондоо арга барагдан, уйлж суух үе бас тохиох.
“Нарны хүүхдүүд” Японы 12 хотод 19 удаа тоглолт хийж, 2013 онд Токиогийн Диснейлэндийн “Гран при”, 2014 онд “Хүндэт шагнал”-ыг нь авчихаад өөрсдөдөө итгэлтэй байсан үе. Тэгээд АНУ явж, урлагийн тоглолт хийхээр төлөвлөжээ.
Гэтэл АНУ-ын ЭСЯ тэдэнд виз олгосонгүй. Татгалзсан шалтгаанаа “хүүхдүүдийн эцэг эхийн төрсөн он, сарыг худлаа бөглөсөн байна” гэж тайлбарлажээ. Яг тэр үед бардам, шударга, санасан бодсоноо хэнээс ч айхгүй хэлчихдэг С.Эрдэнэчулуун багш өгөх хариугүй гацаж, амьдралдаа анх удаа (магадгүй сүүлийн удаа) хүүхдүүдийнхээ дэргэд асгартлаа уйлсан удаатай.
Уг нь хүүхдүүдийн талийгаач эцэг эхийнх нь мэдээллийг таньж мэдэх ах дүүс, анд нөхдөөс нь асууж сурагласаар бичсэн байж. Харин төрүүлсэн эцэг эх тодорхойгүй, гудамжнаас олдсон хүүхдүүдийнхийг бөглөхөд амаргүй байсаан. Одоо ч тэднийд олдмол найман хүүхэд бий. Харин С.Эрдэнэчулуун багш виз авч чадаагүйдээ биш визийн төлбөрт тушаасан дөрвөн сая төгрөгтөө л юу юунаас илүү харамссан хэрэг.
Америкийн элчинд алдсан дөрвөн сая төгрөгийг цуглуулах гэж “Нарны хүүхдүүд” бүтэн жил яаж мэрийж, элдэв зардлаа хэмнэсэн гээч. Тэр тухай бодохоос л С.Эрдэнэчулуун багшийн гол руу одоо ч харамсал зурдаг. Ярихдаа ч хоолой нь цахиртаад ирдэг.
Хэрвээ тэд Америк явсан бол... Хэрвээ тэд тэнд тоглолтоо хийсэн бол... Магадгүй тэдэнд санхүүжилтийн шинэ гарц нээгдэх л байсан.
Өнөөг хүртэл “Нарны хүүхдүүд”-ийн гол санхүүжүүлэгчид нь дандаа гадаадын байгууллага, сайхан сэтгэлт хүмүүс байгаа. Нэг төслөөс нөгөө төслийн хооронд амь зууж яваа тэдний хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болохыг зорьж зүтгэж л явна. Санаагаар бүтдэг бол тавилгын үйлдвэртэй болж, хэдэн хүүхдэдээ ажлын байр бэлдэх сэн. Дэргэдээ халамжийн цэцэрлэг нээх төлөвлөгөө бас бий. Хүүхдүүдийнхээ бие бялдрыг хөгжүүлж, спортоор хичээллүүлэх, биеийн тамирын танхим баримаар санагдана. Тэр бүх хүслээ төсөл болгоод, ийш тийшээ илгээдэг.
Дэлхий дахиныг хамарсан аюулт өвчний сүүдэр Монголд ч бас тусаж, 21 жил ажиллуулсан халамжийн цэцэрлэгийн бүлгээ хаажээ. Уг нь тэр бүлэг ажиллаж байхдаа орц, хонгилоор гэртэй 100 хүүхдийг 24 цагаар хооллож ундалж, сургуульд элсэхэд бэлтгэдэг байлаа.
Буман цаасан шувууны түүх
2016 оны арваннэгдүгээр сар. “Нарны хүүхдүүд” Японд ээлжит тоглолтоо хийхээр очоод байв. С.Эрдэнэчулуун багш өвдөж, эмчид үзүүлжээ. “Толгой өвдөөд байна” гээд арван жил тоохгүй яваад байсан чинь тархинд нь том цүлхэнцэг үүсээд, амь насанд нь халтай болсныг тэгэхэд мэджээ. Мэс заслын төлбөрийг сонсоод С.Эрдэнэчулуун багш шууд л “Монгол руугаа буцъя” гэжээ. Япончууд түүнийг явуулсангүй. “Та байхгүй бол хэдэн хүүхэд чинь хэцүүднэ. Бид танд тусална. Та төлбөрт битгий санаа зов” гээд хоёрхон хоногийн дотор 100 сая төгрөгтэй тэнцэхүйц мөнгө цуглуулсан байна.
“Нарны хүүхдүүд”-ийг таньдаг, мэддэг, тоглолтыг нь үзэж байсан япончууд хэл сураг авсан даруй мөнгө илгээгээд зогсохгүй, багшийн төлөө дор бүрнээ залбирч, япон заншлаар цаасан шувуу урлан явуулжээ.
Японы арав гаруй хотоос илгээсэн буман цаасан шувуу одоо ч С.Эрдэнэчулуун багшийн ажлын өрөөнд өлгөөстэй бий. Багш энд тэндээс зочилж очсон хүмүүст эрүүлжиж эдгэрсэн түүхээ ярьж, аз жаргал хүсэн дурсгадаг.
Төрүүлсэн дөрөв, өсгөсөн 90 хүүхэдтэй, 23 хүргэн бэр, 36 ач зээтэй энэ эмэгтэйг бүгд “Ээж” гэж дуудна. Харин хамтарч ажилладаг япончууд нь “Эрдэнэ сэнсэй” гэж хүндэтгэдэг.
Хүүхдүүдээ зөв, зорилготой, хүнлэг хүн болгон хүмүүжүүлж байгаа Эрдэнэ сэнсэйн арга туршлагаас сурахыг, “Асрамжийн дараах үйлчилгээ” сэдвээр илтгэл тавиулахыг японы асрамжийн газрууд хүсдэг гэнэ лээ. Тэдэнд зориулж, Эрдэнэ сэнсэйн бичсэн ном Японд хоёр удаа хэвлэгджээ. Тэр номоос хүнээр хүн хийдэг монголчуудын уламжлалт арга ухааныг орчин үеийн сурган хүмүүжүүлэх аргазүйтэй хослуулсан Эрдэнэ сэнсэйн тавиад жилийн туршлагыг уншина. Тэр бол С.Эрдэнэчулуун багшийн ч, “Нарны хүүхдүүд” хэмээх өнөр гэр бүлийн ч түүх юм.
Монгол Улсын гавьяат багш, 2014 оны “Энхийн шагналтан”, Эрдэнэ сэнсэйн эгэлгүй амжилтын түүх өнөө ч үргэлжилсээр...
Сэтгэгдэл ( 18 )
ХҮМҮҮНЛЭГИЙН НЭР БАРЬЖ АМЬДРАХ АРГА, ХӨЛЖИХ ЭХ ҮҮСВЭР, ЦААШИЛБАЛ АЛДАР НЭР ОЛЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ГОЛ ДҮРҮҮДИЙН НЭГ. ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААРАЙ БЭР НЬ ОУЫН ТЭЭВЭР ЗУУЧИЛАЛ, ХҮҮХДҮҮД НЬ БАРИЛГА, БАНК БУС ХЗХОРШОО ГЭЭД ОЛОН САЛБАРТ МӨНГӨ УГААЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН МУУР БАГШТАЙ ТАНИЛЦ.
ЭНЭ АСРӨМЖИЙН ГАЗРЫН ЭХНИЙ 20 ХҮҮХЭД Л БҮТЭН ӨНЧИН БАЙСАН. ССҮҮЛИЙН 10ЖИЛ ДАНДАА ЭЦЭГ ЭХТЭЙ АВЬЯАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦУГЛУУЛЖ ЭЦЭГ ЭХТЭЙ НЬ НУУЦ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН. ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ЗАЛИЛАН ХИЙЖ УЛС ОРОН АЛГАСЧ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ БАЙГАА ЭМГЭН
ЭНЭ АСРӨМЖИЙН ГАЗРЫН ЭХНИЙ 20 ХҮҮХЭД Л БҮТЭН ӨНЧИН БАЙСАН. ССҮҮЛИЙН 10ЖИЛ ДАНДАА ЭЦЭГ ЭХТЭЙ АВЬЯАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦУГЛУУЛЖ ЭЦЭГ ЭХТЭЙ НЬ НУУЦ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН. ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ЗАЛИЛАН ХИЙЖ УЛС ОРОН АЛГАСЧ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ БАЙГАА ЭМГЭН
ЭНЭ АСРӨМЖИЙН ГАЗРЫН ЭХНИЙ 20 ХҮҮХЭД Л БҮТЭН ӨНЧИН БАЙСАН. ССҮҮЛИЙН 10ЖИЛ ДАНДАА ЭЦЭГ ЭХТЭЙ АВЬЯАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦУГЛУУЛЖ ЭЦЭГ ЭХТЭЙ НЬ НУУЦ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН. ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ЗАЛИЛАН ХИЙЖ УЛС ОРОН АЛГАСЧ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ БАЙГАА ЭМГЭН
ЭНЭ АСРӨМЖИЙН ГАЗРЫН ЭХНИЙ 20 ХҮҮХЭД Л БҮТЭН ӨНЧИН БАЙСАН. ССҮҮЛИЙН 10ЖИЛ ДАНДАА ЭЦЭГ ЭХТЭЙ АВЬЯАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦУГЛУУЛЖ ЭЦЭГ ЭХТЭЙ НЬ НУУЦ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН. ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ЗАЛИЛАН ХИЙЖ УЛС ОРОН АЛГАСЧ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ БАЙГАА ЭМГЭН
ЭНЭ АСРӨМЖИЙН ГАЗРЫН ЭХНИЙ 20 ХҮҮХЭД Л БҮТЭН ӨНЧИН БАЙСАН. ССҮҮЛИЙН 10ЖИЛ ДАНДАА ЭЦЭГ ЭХТЭЙ АВЬЯАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦУГЛУУЛЖ ЭЦЭГ ЭХТЭЙ НЬ НУУЦ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН. ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ЗАЛИЛАН ХИЙЖ УЛС ОРОН АЛГАСЧ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ БАЙГАА ЭМГЭН
ТАРВАГАДОРЖИЙГ ХУЛХИДАЖ ГАВЬЯАТ БАГШ БОЛСОН.СҮҮЛД ЖЕНКО АГААГ ХУЛХИДААД ЭЦЭГ ЭХТЭЙ НУГАРДАГ ОХИНОО ӨҮТЭН ӨНЧИН ГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТШЭМЖИНД ХАМРУУЛСАН. ТӨРМЙН БОЛРН ТӨРИЙН ТЭТГЭЛЭГТ УРЛАГЫН АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДЭЭ ХАМРУУЛЖ СУРГАНА. ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮД ӨНЧИН ӨРӨВДӨЛТӨЙ ДҮРД ТОГЛООД . ӨР НИМГЭН ЯПОН ХӨГШЧҮҮЛ БАС ДЭЭРЭЭС СУРГАЛТЫН ТӨЛБӨР, БАЙР ХООЛНЫ ТӨЛБӨРИЙГ ДАВХАР МЭДЭХГҮЙ ТӨЛНӨ.БҮХ МӨНГӨ МОНШОЛ ТЕРЕЗА ЭХИЙН ГАРААР ДАМЖИНА.
Энэ авгай ч өнчин өрөөсөн тэнэмэл нэртэй хүүхдийн нэр барьж Япончуудаас мөн ч их мөнгө олсон доо. Өнчин хүүхдийн тал нь энд тэндэхийн урлагын үзлэгээс олсон эцэг эхтэй хүүхдүүд. Хороо дүүргийн газраар аргалж авилгадаж өнчин болгоод улс орон түмэн олонг хуурч хзүхдийн нэрээр залилан мэхэлж мөлжиж явдаг бузар гар. Юун Загдаа эгэ хүний хажууд гэгээн Мария
Үнэхээр сайхан, хөдөлмөрч эгч шүү. Та бүхэнд аз жаргал хүсэе.
hai
mundag hudulmurch egch shuu tani shig hun olon boloh boltugai
Энэ гэр бүлийн нэгэн гишүүн болж яваадаа үнэхээр их баяртай байдаг. Дээр дурьдсан шиг бид бол асрамжын төвийн хүүхдүүд бус бид бол насан туршын гэр бүл юм. Одоо хүртэл дандаа холбоотой байдаг дүү нартаа хайртай шүү. Бүгдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Энэ гэрийн тэргүүн өндөр ээж болсон С.Эрдэнэчулуундаа энэ хорвоогын хамгийн сайн сайхныг ерөөе.
Үнэхээр сайхан хүн байна.Ийм хүмүүс улам олон болтугай!!
Hund bh estoi buh saihan buhniig oortoo burduulsen Hugarch nugardaggui hunii deed Horvoogiin amidrald suun gerel tsatsaruulj yvaa Erhemseg saihan egch mini tandaa eruul enh urt naslaj udaan jargaarai Onor otgon ger buld ni hamgiin ih az jargaliig husie
Тиймээ. Миний хамгийн хайрлаж хүндэтгэж явдаг Эрдэнэ сэнсэй буюу түүний гэр бүл Нарны хүүхдүүд төвийнхөн. Үнэхээр Монгол эмэгтэйн хатан ухаан, уужуу сэтгэл, өрөвч цайлган зан, үрээ гэсэн сэтгэлээ үхтлээ орхидоггүй Монгол ээжийн чанар энэ хүнээс л урган гарах, бас үнэртэх. Дэндүү хайрламаар. Бахархмаар хүмүүн. Энэ төвд амьдарч сурч хүмүүжиж байгаа хүүхэд бүхэн ХАЙРААР дүүрэн зүрх, сэтгэлтэй. Аргагүй л бахархмаар.
Баярлалаа .. туслах юмсан даа . Монголчууд минь нэг нэгэндээ ... америкийн элчин сайд тэдний ажилчин гэж ямар гахай нар байнаа .... ардчилал ярьсан өмхий бааснууд
Turuulsen ni chuhal bish yaj huuhdiig zuv hun bolgoj usguh ni mash chuhal gedgiig ene hun haruulj yvaa um bna.estoi saihan buyantai hun um bna.iim hunii garaar humuujsen huuhduud yavch muu hun bolohgui Dee.Mongoliin ireedui bolson iim huuhduudiig iim saihan hairaar humuujuulj usguj baigaa tand Bayarlalaa.
ямар гое юм уншваа, та бүхэнд аз жаргал хүсье