Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.09.02/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус хорооны дарга А.Тлейхан он дуустал эрчим хүч, цахилгааны үнийг нэмэхгүй, хэмнэж ажиллах болно гэдгээ мэдэгдэв.
Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний салбар алдагдал хүлээж эхэлсэн гэдгийг ч онцоллоо. Өнөөдрийн байдлаар 597 тэрбум төгрөгийн орлого олоод байгаа бөгөөд цаашид 40-өөд тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гаргажээ.
Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр хэрэглэгчид цахилгааныхаа төлбөрийг төлөх нь багассан талаар хэллээ. Тиймээс цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлж байхыг Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдэдээ уриаллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Худлаа ярихаа болих хэрэгтэй !!! Цахилгааны төлбөрийг гарангуут төлдөг шүү. Нэг удаа эзгүй хойгуур тог таслаад, буцааж залгахдаа 9000 төг авсан ш дээ, эзэнгүй айлын тогийг таслаад явж чадсан байж буцааж залгахдаа заавал эзэнтэй байх шаардлага тавьдаг нь хачирхалтай!!! салгаж чадсан бол залгаж бас чадах л ёстой шүү !!!!
Худлаа яриад байгаарай ! Цахилгааны мөнгөө төлөхгүй 1 хоног хоцорвол шууд ТОГ ТАСАЛДАГ ш дээ . Дээр нь алданги, буцаан холболтын мөнгө гээд баахан мөнгө нэмж авдаг.