“Оюу Толгой” төслийн далд уурхайн анхны олборлолт 2022 оны сүүлээс, 2023 оны зун гэхэд эхэлнэ гэж “Рио Тинто” компаниас мэдээллээ.
Хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани тайлан мэдээлэлтэй танилцан, анхны олборлолт хийх хугацааг тогтоосон байна. Гэвч “Рио Тинто” компанийн үзэж байгаагаар дээрх хугацаа хойшилж магадгүй байгаа аж. Учир нь геологийн тогтоц, төслийн явц зэргээс шалтгаалж тогтсон хугацаа хойшлох эрсдэл байгааг анхаарууллаа.
“Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна. Бид анхны олборлолтоо 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын зардал “Босоо ам 1”-ын загвараас шалтгаалан 6.6 тэрбум ам.доллароос 7.1 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн” гэж “Рио Тинто” компани мэдэгдэлдээ дурджээ.
Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бүтээн байгуулалтын хуваарьт өөрчлөлт орох эсвэл бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх төлөвтэй байгааг хөрөнгө оруулагчид дурдаж байна.
Эх сурвалж: The Morning Star
Сэтгэгдэл ( 1 )
haa