Дуучин Эйкон “Ваканда”-г бодитоор бүтээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Алдарт дуучин Эйкон “Хар ирвэс” кинон дээр гардаг Ваканда хотыг зургаан тэрбум ам.долларын өртөгөөр Сенегал улсад бүтээхээр төлөвлөж буйгаа мэдээллээ.

Сенегалын нийслэл Дакар хотоос 100 км-т орших Мбодьен паркийн ойролцоо “Эйкон Сити” нэртэй хот сүндэрлэх аж.

Бүтээн байгуулалтын ажил ирэх жилийн эхний улиралд багтан эхлэх юм байна.

“Би Африк тивийг ирээдүйд хүчирхэгжинэ гэдэгт итгэдэг. Тиймээс үүнийгээ бодитой болгохын тулд бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа. Орчин цагийн технологийн дэвшил, крипто валют зэргээр шинэ хотоо тоноглоно” гэж дуучин Эйкон ярьжээ.

Алдарт дуучны бүтээх гэж буй хот нь нарны эрчим хүчээр өвч тоноглогдсон, блокчейн дээр суурилсан, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг тэнгэр баганадсан барилгуудтай байх аж.

Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл алдарт дуучны төслийг хэрэгжүүлэхэд зориулж 2000 акр талбайг бэлэглэсэн билээ.

Одоогоор “Эйкон Сити” хотыг бүтээн байгуулахад зориулж дөрвөн ч хөрөнгө оруулагч шаардлагатай төсвөөр хангахаар болжээ. Гэхдээ тэд одоогоор нэрээ нууцалж байна.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top