.jpeg)
Хотын хөгжил гэдэг өндөр байшингуудын тухай яриа биш. Материаллаг талаасаа бол иргэдийн ая таатай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, нарийн төлөвлөлт бүхий дэд бүтцийн бүрдлийг хэлнэ л дээ.
Тэгвэл улсын нийслэл Улаанбаатарт өндөр байшингууд олон арваараа баригдаж, өнгө засан харагдаж буй ч иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлууд цөөнгүй. Тухайлбал, нийслэлд амьдарч буй иргэн бүрт цалин орлого, царай зүснээс нь үл хамааран тулгамдаж буй асуудал бол ЗАМЫН ТҮГЖРЭЛ.
Зуны гурван сард арай багасдаг түгжрэл хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор албан ёсоор эргэн ирээд, иргэдийн уур унтууг барж байна. Аравдугаар сарын эхээр орон нутгаас оюутнууд нэмэгдээд ирэхээр түгжрэл улам л нэмэгдэнэ. Гэтэл одоо сошиалаар бухимдлаа илэрхийлж, аргаа барсан иргэд олон байна. Зөвхөн энэ намар биш жилийн жилд л иргэд гацаанаас гарах тухайгаа ярьсаар байгаа.
Харин шийдэл, арга замаа тодорхойлж хэрэгжүүлэх харьяа газрууд нь дорвитой алхам хийхгүй байна. Нийслэлээс замын түгжрэлийг бууруулах хүрээнд улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус, эмнэлэг, цагдаа зэрэг тусгай эрх бүхий тээврийн хэрэгслийг зорчуулах зэргээр арга хэмжээ авсан ч түгжрэл хэвээрээ л байна. Тэгэхээр бодитой үр дүн дагуулах шийдэл биш гэдэг нь тодорхой байгаа юм.
Тодотгоход, Улаанбаатар хот нийт 713 км урт автозамтай. Замын хөдөлгөөнд 550 гаруй мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Тээврийн хэрэгслүүд иргэдийн хувийн өмч тул тэд машинаа унах эрхтэй.
Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шингээх дэд бүтцийн шийдэл хэрэгтэй байна.
Түгжрэлийг бууруулах шийдэл олохын тулд үндсэн шалтгаануудаа харах ёстой. Нэг гол шалтгаан нь төлөвлөлтгүй орон сууцнуудтай холбоотойг хаа хаанаа мэдэж буй. Өндөр байшингуудыг хувийн хэвшил барилаа гэхэд тэнд амьдрах иргэд, хүүхэд, залууст үйлчилгээ үзүүлэх байгууллагууд, сургууль, цэцэрлэгийг нь шийдэх хэрэгтэй. Түүнээс гадна сургууль цэцэрлэг нь байлаа гэхэд гэртээ ойр биш, өндөр төлбөр мөнгөтэй сургуулиас сайн боловсрол олно гэсэн иргэдийн урсгал их байгаа нь мөн түгжрэлд нөлөөлж буй билээ. Тэгэхээр боловсролын чанарын асуудал энд гарч ирж байна. Эдгээр асуудал нь нэг л жилийн дотор шийдэгдэх зүйлс биш учраас ойрын хугацааны шийдэл нь юу байх вэ гэдэг асуудал байна.
Гүүрэн замууд байгуулах нь энэ олон зуун мянган машины нягтралыг бууруулахад чухал нөлөөтэй. Гэвч манай тухайд хэдэн замаа нөхөх ажлаа ид ажил, сургууль эхлэх үеэр зэрэгцэж хийгээд, түгжрэлийг нэмдэг ажилтай.
Уг нь нийслэлийн 2020 оны төсөвт замын эвдрэл, түгжрэлийг онилсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Өдгөө Хотын захирагчийн үүргийг түр гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан хотын төсвийг батлах үеэр “Сүүлийн 10 гаруй жил нийтийн тээвэр шинэчлэгдээгүй. Шинээр нийтийн тээвэрт нэвтрүүлэх 500 автобусны 50 хувийг улсын төсвөөс, үлдсэн 50 хувийг нь нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. 2021 онд нийтийн тээвэрт явж буй бүх автобусыг шинэчилж дуусгана. Ингэснээр нийслэлчүүдээ нийтийн тээврээр ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлнэ” гэж байсан.
Нийтийн тээвэр ая тухтай бол иргэд хувийн машинаа унадаг өдрөө цөөлөн, улмаар түгжрэл буурах ач холбогдолтой тул тээврийн шинэчлэлт чухал л даа.
Мөн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх гэж нөхөр энэ оны эхээр ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллахдаа Москва хот замын түгжрэлээ хэрхэн бууруулж буй талаар судлаад ирсэн гэх мэдээлэл байсан. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөсөн талаар тэрбээр мэдэгдэж байсан.
Улмаар Москва хотод хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний удирдлага хяналтын цогц системийг модель болгон “Автозамын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэсэн мэдээллийг Б.Отгонсүх өгч байсан.
Сүүлийн мэдээллээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн удирдлагуудад замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгөөд байна. Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас төр захиргааны байгууллага 09.00 цагаас ажил эхлэх, орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох, зүүн эргэлтүүдийг хориглох зэрэг хязгаарлалт тогтоосон. Цаашид сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх, нийслэлийг гурван бүсэд хувааж авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх, нийтийн тээврийг боловсронгуй болгох, түгээлтийн машинуудыг шөнийн цагаар зорчуулах, хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг нийслэлийн төвийн хэсгээр цагийн хязгаарлалттай явуулах боломжийг судалж байгаа гэсэн албаны мэдээлэл байна.
Албаны хүмүүс судалж байгаа яг энэ цаг мөчид нийслэлчүүд ТҮГЖИРСЭЭР байгааг сануулъя.
Сэтгэгдэл ( 17 )
Нүлгэн шилжүүл , тараан байрлуул гэдэг үгийг социализмын үед мөн ч их ярисан бичсэнийг санаж л байна . Тэд мартсан бололтой.
Zamiin tygjreliig garc urgutguh ajlaas ehleechee.hooson dyyjin geh met mungu ugaah sanaagaa boliochee.altanhuyagiin yed hiisen ajliig yrgeljlyyleh heregtei.tulburtei zam .uulzvar.garc geed olon arga baina shyydee.hiiye gesen setgelgyi.uls yumdaa
Н.Алтанхуяг 33 уулзвар гарцыг өргөтгөөгүй бол өдийд амплегид гацалт болж хаашаа ч үгүй таг болох байжээ. МАН ер нь ажил хийдэггүй юм байна гэнэ сая л мэдэрлээ
Яах гэж МАН-д санлаа өгсөн юм .Хохь чинь өмхий хар сданууд.
Юун түгжрээ вэ
Юун түгжрээ вэ.
Хотын төвөөр хэт өндөр орон сууцнуудыг жирийтэл өрж байна. Энэ бол бөөн түгжрээний нэг үндэс нь. Хэт өндөр орон сууцнууд энэ их газар хөдлөлт нэмэгдэж байгаа цаг үед хаа нэгхэн хана нь нэг л цуурвал тэр барилга тэр чигтээ ашиглалтгүй болж оршин суугчид нь л хохирч үлдэх байх. Барисан компаний эзэднь хохиролгүй болгоно гэдэг бол юу л бол, гадаад гараад зугтаах биз. Улсын Газрыг хувийн өмчөө зарж байгаа мэт хэмжээ хязгааргүй хахуулиар зардаг хэсэг бүлэг этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааны үр дагаварын хохирогчид нь Улаанбаатарчууд болж байна даа. Тэр этгээдүүд нь одоо гадаад руу....
Өдөр болгон тэгш сондгойгоор нь явуул.
Боож үхэх хүмүүс олс авахаа мартав
arhi tamhi mashinii tatvariig mash ondor bolgo. mungoo tuluud mashin unah n unag
tatvaraa 10 dahin nem. tatvaraa nem
mashind odoogiinhoos 10 dahin jeepd 20 dahin nomer avahad5 dahin tatvartai bol
Газрын наймаачин М.Энхболдын хийсэн лай хэзээ ч дуусахгүй....
дугаар хязгаарлалт 2 өдөр болго
medeej shu de Mgl chuud mini eruul mendee bodoj alhaj ajil amdral aa zohthuulsan ulzii ⁉️ end tendhiin delhiin hogiig tugeed Mgl avchaad baihaar yachaj bodson ajil urgachlah ve de amdral.n chuhal thagaa zamiin bogloond ungruuj Mgl iin udur undurj bna shu de ... Mgl odoo end tendhiin hog haya dald thugluuldag oron bolchood bna hog thugluuls.r Mgl hunii une thene hurtel tumurn.s doloon dor bolchood bna ⁉️ delhiin hog uls orondoo zuuj oruulh.r baihaar yaj hugjuvh ve de ajil amral aa zamiin bugluund ungur.j urgach
хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох,
yuch hiideggui chadvargui hymyys hotiin zahirgaand ajillaj baina shdee....zam teevriin asuudliig sudalj tuslah mash olon zam barih heregtei, ....sudalgaagaach hiij medehgui malnuud ....alban tushaaliin zai ezelj suuhaas oor chadvargui umnuud um chin yah hogjish ve dee