АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос тусгайлсан Ажлын хэсэг байгуулж, "Рио Тинто" компаниас Монголд хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн гүний уурхайтай холбогдох асуудлыг шалгахаар болжээ.
"Рио Тинто" компанид 2017-2019 оны хооронд Монгол Улстай холбогдох зэсийн төсөлд ажиллаж байсан Ричард Боулигийн мэдүүлгийг үндэслэн шалгалт явуулж буй аж.
Түүний мэдүүлэгт “Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын хугацаа хойшлогдох, геологийн нөхцөл байдлаас болж бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх тухай сануулж байсан ч удирдлагууд үл тоосон” гэж дурдсан байна.
Одоогоор АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос мөрдөн шалгах ажлыг албан ёсоор эхлүүлээгүй байна.
Өнгөрсөн долоодугаар сард "Рио Тинто" компани “Оюу Толгой” төслийн гүний уурхайн тооцоолсон нөөцийг бууруулж, геологийн нөхцөл байдлаас шалтгаалж бүтээн байгуулалтын зардал нэмэгдэнэ гэдгийг мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Financial Times
Сэтгэгдэл ( 4 )
Saihanbileg hulgaich nariig shalgahgui yasan tur we\nEnhbat agsniig awchirch vhvvlj boldog saihanbalgiig boldogvi ymuu
Oilgosongui! Ali taliin udirdlaguud toogoogui gej amerk shuuhees shalgahaar bolj baigaa yum? Hachih Hachih yum ih boloh ni ee!
Amerik hunii ugiig sonsdog, zasgiin gazriin ugiig sonsdoggui yasan shuuh ve?
Riogoos amerikuud ni iluu baih