АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо “Оюу Толгой” төслийн гүний уурхайтай холбоотой асуудлыг шалгахаар болов. Чухам шалтгаан нь тус компанид ажиллаж байсан ахлах менежертэй холбоотой. Хөрөнгө оруулагчдад гүний уурхайн зардал нэмэгдсэн, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон тухай мэдээллийг үнэн зөвөөр өгөөгүй гэж тэр.
Ричард Баулли гэх ахлах менежер “Оюу Толгой” төслийг хариуцан Рио Тинто-д ажиллаж байхдаа энэ тухай хэдэн сарын өмнөөс тооцоолоод удирдлагууддаа мэдээлсэн боловч огт тоогоогүйгээр барахгүй ажлаас нь халж орхисон юм. Түүнийг халсаныхаа дараахан өгсөн мэдээлэл дээр нь үндэслэн зардал нэмэгдэх, хугацаа хойшлох талаар шийдвэр гаргажээ. Том акулын хохирогч болчихсон Ричард Баули үндэслэлгүйгээр ажлаас халагдсан асуудлаараа Лондонгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлд хандсан ч гол асуудал болох мэдээллийг нь үл тоосон гэх асуудлаараа зарга үүсгэж чадаагүй юм. Энэ бол найман сарын өмнөх асуудал. Заргалдаж эхэлснээс хойш яг найман сарын дараа АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо асуудлыг шалгахаар болсон нь энэ юм.
Акултай үзэлцэж буй Ричард Баули гэж чухам хэн бэ? Тэрбээр 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв. Ингэж ажиллаж байхдаа “Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. “Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг.
Ричард Баули 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна.
Рио Тинто компанид "Оюу Толгой" төслийг хариуцан ажиллаж байсан Ричард Баули нь төслийн зардал нэмэгдэх, хугацаа хойшлох нөхцөл үүссэнийг хэд, хэдэн удаа анхааруулж байжээ. Гэвч үүнийг удирдлагууд нь авч хэлэлцээгүй байна. Харин бүр дараа нь түүний анхны тооцооллоос хэд дахин давсан зардалтай, хэдэн сар сунасан хугацаатай хөрөнгө оруулагчдад танилцуулсан.
Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна.
Үүнээс 74 хоногийн дараа буюу 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр “Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ.
Үүнтэй холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэд “далд уурхайн бүтээн байгуулалт есөн сараар хойшилж магадгүй нөхцөл үүссэн” гэх мэдээлэл өгчээ. Харин дараа өдөр нь Рио Тинто компани албан ёсны мэдэгдэлдээ “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хойшлох ч зардал нэмэгдэхгүй” гэж мэдээлсэн байдаг.
Хэдий тийм боловч ахлах менежерийн хувьд хойш 2019 оны нэгдүгээр сар хүртэл Ричард Баули далд уурхайн бүтээн байгуулалтад гарч болзошгүй асуудлуудыг үнэлэх, гарц гаргалгаа гаргахыг төслийн ахлах мэргэжилтэн удирдлагуудад анхааруулсаар байсан аж. Анхааруулгыг нь авч хэлэлцэхийн оронд үл ойлголцол үүсгэсэн гэх асуудлаар 2019 оны гуравдугаар сард хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ. Түүнийг ажлаасаа халагдсанаас хойш яг дөрвөн сарын дараа Рио Тинто компани “Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлаыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа анх тооцсон хуваариас 16-30 сараар хойшлох тухай мэдэгдэв.
Чухам энэ асуудал хөрөнгө оруулагчдад таагүй туссан. Ялангуяа “Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид мэдээлэл жигд тараагаагүй учраас төөрөгдөл үүсгэсэн гэж Рио Тинто компанийг буруутгадаг юм. Энэ асуудал яв явсаар гүний уурхайн тогтоосон нөөц буурах нэг том шалтгаан нөхцөл болжээ. Цар тахалт нөхцөл байдлаас болж бүтээн байгуулалтын зардал үүнээс ч нэмэгдэнэ гэдгийг Рио Тинто мэдэгдэж байгаа. Тиймээс ч хөрөнө оруулагчид “Оюу Толгой”-г үр ашигтай нөөц багатайн дээр, асар их хэл амтай төсөл гэж дүгнэх болов.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо энэ асуудлыг зүгээр ч нэг судлах гээгүй. Учир нь Рио Тинто компани АНУ-д лити болон нүүрсний хэд, хэдэн төсөл хэрэгжүүлж байгаатай холбоотой. Ажлын хэсгийн дүгнэлтээр ямар нэгэн дүрэм зөрчсөн нь тогтоогдвол хэдэн сая долларын торгуульд унана. Түүнээс гадна энэ төсөл мордохын хазгай гэдэг шиг анхнаасаа буруу байсныг нь АНУ-ын оролцоотой батална гэсэн үг. Нэг үгээр хэлбэл монголчууд “Оюу Толгой”-н гэрээнд салхи оруулна гэж ойлгож болно.
Сэтгэгдэл ( 8 )
Сайн шалгаасай,,,,,
Mobngolchyydiig tsuulrvvlsen jvjeg vvnd ard tvmen itgeh heregvi bid tsysa yrsagaj baij bayalagaa bytsaj avnaa.
ЗА АШГҮЙ МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ГАДАГШ ҮНЭГҮЙ ЗӨӨДӨГ АЖИЛ НЬ ТӨГСГӨЛ БОЛОХ НЬ
Hohinee uher mongolchuud
ТУЗ-д байдаг гурван монгол ингэж хөрөнгө оруулалтын зардал хэд дахин нэмэгдсэнийг одоо л сонсож байгаа байлгүй дээ. Үнэхээрийн харамсмаар юмаа. Төлөөлж сууж өндөр цалин аваад юу ч мэддэгүй .
lЛУЙВРЫГ ану-ЫН щВЛЩЙНҮҮД, анГЛИЙН ХАТАН ХААНТАЙ ХАМТАРЧ ХИЙСЭН БОЛОХООР ХУЛГАЙЧ ӨӨРИЙГЭЭ ШАЛГАХ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. аМЕРИКИЙН ЕВРЕЙ аНГЛИЙН АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН НАРЫН ЛУЙВАР ХИРЭЭСЭЭ ХЭТЭРЛЭЭ. тРАМП ЗӨВ ХЭЛСЭН БАЙНА.
Mani hediin ur nemgereh bish bur 2,3 dahin nugaraad usuud shaagaad baidag bur heden zuun sayaar shuu,zugeerel gants jisheeneshd,nuguu muu tetem ugtei al pzda yu yu geed shaagaad ardchilsan hujaanuud dubai bolno ene ter pzda,uurhaigaas ashig oloh bish barag ulsin mungunuus irgedeeree erguulj tuluulj yavaad baigaa yumuu?,yadaj horgoloo toolson yaponuud baisan bol udiid shudragaar yag tootsood iluuchgui dutuuchgui hamaagui deer baih bailaa.
Рио тинто монголын тархиндаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хахуульдаж санасанлаа хүрсэн. Тэдэнд буруу байхгүй харин эх орноосоо урваж монголчуудын эрх ашгийг уландаа гишгэсэн 2009 оны УИХ Засгийн газрын гишүүд нэртэй мөнгөний боолуудыг баривчлан саатуулж хариуцлага тооцож хөрөнгий нь хурааж бүх насаар нь хорих цаг болсон.