Согтууруулах ундаа худалдах цэг 1000 хүн тутамд ДӨРӨВ байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тушаал гаргаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх тоогоор байхаар норматив тогтоожээ.

Тэрбээр уг тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог одоо байгаа хэмжээнээс нэмэхгүй байх, худалдаалж, үйлчлэх цэгийн тоог үе шаттай бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсөн байна. 

Засаг дарга нар энэ ажлын үр дүнгийн тайлангаа жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлж байх бөгөөд тушаалын хавсралтад зааснаар аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо дараахь нормативыг баримтлах ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.189.69) 2020 оны 09 сарын 08

хахууль ч нэмэгдэх нь дээ хэн их өгсөн нь л үлдэнэ

0  |  0
Top