SOS: Хамтран амьдрагчийнхаа хоолойг боож, амь насыг нь хохироожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр 44 настай эмэгтэй хамтран амьдрагчийнхаа гарт амь насаа алджээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд суух 44 настай эмэгтэй Т-ыг түүний хамтран амьдрагч Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 45 настай эрэгтэй Б гэгч нь хоолойг нь боож амь насыг нь хохироосон байна. Сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн байсан бөгөөд талийгаачтай хамт амьдраад гурван жил гаруй болж байжээ. Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.84.241) 2021 оны 04 сарын 23

Монгол хүн хэдий үеэс ийм дебиль хэрэг үйлддэг болсон бэ.Ер нь монголчуудад үхэх шалтаг мундахгүй олдоод байх бололтой.Авто замд согтуу жолооч,ар гэрт согтуу нөхөр,албан байгууллагад согтуу дарга гээд хүн алах сонирхолтой хүмүүс хаанаас гэнэт бий болчихвоо.Хүмүүсийн зан чанар юунаас болоод ингэж эрс өөрчлөгдөв өө.Бид зөв нийгэм сонгосон уу,пионер,эвлэл,намын гишүүн гээд шат дараалсан хүмүүжил олгох,ёс зүйнхэм хэмжээг сахих,ухамсар,боловсролын систем буруу байсан гэж 1990 оноос хойш номлолд орсон.Энэ номлолыг хэн хэрэгжүүлж бид өнөөдөр үр дүнг нь чамгүй өргөн дэлгэр эдэлж үйлээ үзэжбайна вэ

0  |  0
Зочин(202.126.89.39) 2020 оны 09 сарын 10

Согтуу хүүрийг зодчихвол аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гээд бөөн юм болно.Өөрөө алуулвал чимээгүй шүү тэгээд өнгөрнө тээ

1  |  0
Зочин(103.212.117.81) 2020 оны 09 сарын 10

Харь газрын ёс зүйгүй зүйл эцэстээ хүний аминд хүрч байна даа.Ёс төртэй бэр гуйлгаж аж амьдралаа зохиомоор өвгөдийн сургаал олон зуун жилийн даваа гүвээг даваад ирсэн айхтар үнэн эд ойлгож амьдралдаа хэрэгжүүлвэл өлзийтэй.

1  |  2
Top