“AstraZeneca” компанийн вакцины туршилтыг зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Их Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг түр зогсоогоод байна. Учир нь туршилтад оролцогчдын нэгэнд нь сөрөг нөлөө илэрчээ.

Тус компанийн Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран боловсруулж буй тус вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шат АНУ-д өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн билээ. Үүнээс өмнө вакцины туршилтад Их Британи, Бразил, Өмнөд африкийн Бүгд Найрамдах Улс хамрагджээ. Өдгөө “AstraZeneca” компани туршилтын хугацаанд вакцины сөрөг үр дагаврыг бууруулах тал дээр ажиллаж байна. Вакцины эмнэлзүйн туршилтыг түр зогсоох нь ийм төрлийн судалгаанд шаардлагатай бөгөөд энгийн асуудал гэж тус компаниас онцолсон байна.

Одоогоор юуны учир сөрөг нөлөө гарсан нь тодорхойгүй байгаа ч туршилтад оролцогчийн биеийн байдал сайжирна гэж үзэж байна. Энэ асуудал тус  компаниас боловсруулж буй бусад вакцины судалгаанд нөлөөлжээ. Вакцины эмнэлзүйн туршилтыг хэр хугацаанд түр зогсоогоод байгаа нь тодорхойгүй байна.

АНУ-д өдгөө “Moderna” болон “Pfizer” компанийн вакцины эмнэлзүйн туршилт хийгдэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top