Хямрал даамжирч, ИРГЭД ХАДГАЛАМЖ РУУГАА орж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

-БАНКНЫ САЛБАРТ ДОЛЛАРЖИХ ХАНДЛАГА БУУРНА ГЭВ-

Монголын эдийн засаг сүүлийн хоёр улирал дараалан уналттай гарч, хямралд өртөөд байгаа. Ерөнхийдөө санхүүгийн салбарын хувьд шуурга дайрч байна. Үүнийг эхний хагас жилийн эцэслэсэн тоон мэдээллээр илэрхийллээ. Монгол банкны холбооны шинжээчид эхний хагас жилд валютын хадгаламж өссөн, иргэдийн хадгаламжаа барьцаалсан зээл нэмэгдсэн, уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүй ангилалд шилжсэн зэргийг онцоллоо. Эдийн засаг ийнхүү хямрахад КОВИД-19 цар тахал голлон нөлөөлсөн байна. Цар тахлаас сэргийлэхийн тулд зайлшгүй хэрэгжүүлсэн хөл хорио, хилийн боомтуудын хаалттай байдал уул уурхай, худалдаа, тээврийн салбарт хүчтэй нөлөөлсөн. Улмаар эдийн засаг хоёр улирал дараалан есөн хувиар агшлаа. Энэ нь банкны салбарт нөлөөлж, нэгдүгээр улиралд зээл олголт жилийн хоёр хувиар буурч байсан бол хоёрдугаар улиралд хурдасч 11 хувиар буурав. Харилцах дансны үлдэгдэл оны эхний хагас жилийн байдлаар есөн хувиар буураад зогсохгүй, эдийн засгийн уналтаас шалтгаалан иргэдийн орлого буурсантай холбоотойгоор хадгаламж барьцаалсан зээлийн олголт гурван хувиар өссөн дүн гарчээ.

Банкуудын зээл эхний хагас жилийн байдлаар 4.6 хувиар буурсан. Голлон иргэдийн хэрэглээний зээл 17 хувиар буурахад удаан эдэлгээтэй бараа буюу автомашин, цахилгаан барааны эрэлт буурсан нь нөлөөлсөн гэдгийг  Монголбанкны холбооны судлаач Б.Батзориг онцоллоо.

Банкны салбарынхны санааг зовоож буй хамгийн том асуудал бол чанаргүй зээлийн өсөлт.  Иргэдийн хугацаа хэтэрсэн зээл гэхэд л жилийн 21 хувь, бизнесийн хугацаа хэтэрсэн зээл 41 хувь өссөн сөрөг дүнтэй байна. Уул уурхайн гурван зээл тутмын нэг, тээврийн салбарын таван зээл тутмын нэг нь чанаргүй ангилалд шилжжээ. Нөгөө талаар хадгаламжийн хүү түүхэн доод түвшинд буюу 11 хувьд хүрсэнтэй зэрэгцэн ам.долларын хадгаламж өсөх хандлагатай болсон. Энэ нь эдийн засагт долларжих хандлага давамгайлсныг харуулснаар валютын ханшид нөлөөлөх бас хүчин зүйл юм.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг тогтмол чангарч байгаа учраас иргэд, байгууллагууд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх болсон. Ялангуяа сонгуулийн дараа валютын ханш өснө гэх хүлээлт өндөр байсан ч харьцангуй тогтвортой байжээ. Гэхдээ ам.долларын хадгаламжийн өсөлт оны төгсгөлд саарах төлөв байгаа аж. Хүлээлтэд суурилсан ам.долларын хадгаламжийн огцом өсөлт оны төгсгөлд 27 хувиар саарна гэх төлөвтэй гэдгийг судлаачид хэлж байна. Энэ нь банкуудад хэрэгжүүлж буй Монголбанкны долларжилтын эсрэг бодлого, түүнчлэн макро эдийн засгийн суурь нөхцөлөөр валютын хүлээгдэж буй томоохон гарах урсгал байхгүйтэй холбоотой гэнэ.

Тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Банкны салбарт эдийн засаг удааширсантай холбоотойгоор банкны салбарын зээлийн эрэлт хязгаарлагдаж ирсэн. Монголбанкнаас хэрэглээний зээлд хязгаарлалт хийж, макро бодлогын арга хэмжээ авснаар оны эхэнд хэрэглээний зээл 17 орчим хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор хадгаламжийн хүү түүхэн доод түвшиндээ хүрч, 11 хувь болсон. Ам.долларын хадгаламж оны эхнээс хойш 50 хувиар нэмэгдсэн. Эдийн засгийг эрсдэлд оруулах сөрөг нөлөөтэй учраас үүний эсрэг төв банкнаас банк хоорондын гүйлгээг доллараар хийхийг хориглох, ам.долларын хадгаламжийг даатгахыг хориглож, зөвхөн төгрөгийн хадгаламж даатгасан гэх мэт арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг удааширсантай холбоотой чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Оны эцэс, ирэх жилийн эхэнд чанаргүй зээл илүү их нэмэгдэх хандлагатай байна. Мөн зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-аас баталсан. Энэхүү баримт бичигт сайшаалтай олон зүйл заалт багтсан. Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд хэрэгжүүлэх 47 арга хэмжээний 38 буюу 80 орчим хувь нь макро эдийн засгийг тогтворжуулах, валютын ханшийг тогтвортой байлгах, валютын нөөц нэмэгдүүлэх зэрэг макро эдийн засгийн асуудлуудыг авч хэрэгжүүлж байж зээлийн хүү буурна гэдгийг улстөрчид олж харж, баталсан. Түүнээс гадна чанаргүй зээлийг бүрдүүлж байгаа зээлүүдийн нэг нь шүүх дээр маргаан үүсвэл 4-10 жил хүртэл хугацаа зарцуулж, зардал өндөр гаргаж байгаа нь зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байгаа юм. Үүнийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулж, өөрчлөхөөр тусгасан байна. Үүний дараа банкууд өөрсдийн зардлаа бууруулах чиглэлээр ажиллах шаардлагатай.

Банкууд өөрсдийн зардлаа бууруулахын тулд Банкны холбоо банкуудтай хамтарч, бэлэн мөнгөний удирдлага, АТМ-ын дундын стандарт байгуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөгдсөн” гэсэн юм. Мөн тэрбээр ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дөрвөн хувиар макро эдийн засгийн одоогийн нөхцөл маш зоригтой алхам гэдгийг онцолж тайлбарласан. Учир нь  цар тахалтай холбоотойгоор дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг өнөөдөр ч тодорхойгүй хэвээр байгаа юм. Тэгвэл зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн хувиар буурсан бөгөөд эдийн засаг өсөлттэй, экспортын орлого сайн, гадаад валютын нөөц нэмэгдэж, Засгийн газар өрийн бүтцээ өөрчилсөн зэрэг макро эдийн засгийн орчин маш таатай байснаас шалтгаалсан байдаг.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zal(66.181.183.42) 2020 оны 09 сарын 09

dollar hezee bhdaa buurch blaa..jil bvrl usuud bgaazdee.tugruguu hamgaalj chadahgvi bj.90 ed on. 2000 ond hed b.laadaa

0  |  0
боль(66.181.166.154) 2020 оны 09 сарын 09

ард иргэдийн хадгаламж монголын хөрөнгө , иргэдийн долларын хадгаламж даатгалгүй гээд бүр валютаа гадагш алдах нь дээ. эсвэл банк дураараа үрэх дампуурахад хариуцлага хүлээхгүй болгож байгаа юмуу үр хүүхдээ гадаадад сургана гээд 5-10000 USD хадгалах хэцүү болох нээ энэ оронд

Top