Оросын ард түмний бүх цаг үеийн шилдэг таван анд найз улсыг танилцуулах гэж байна. Украины мөргөлдөөн, Крымийн будлианаас хойш дэлхий нийтэд ад үзэгдэн, эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон ОХУ. Тус улсын “Свободная Россия” агентлагаас энэ талаар нийтлэл бичиж, эртний анд улсуудаа дурсан санажээ. Хэдэн жилийн өмнөх нийтлэл ч дахин нэг дурсан санахад цаг үе нь яг тохирч байгаа юм. Нийтлэлийг орчуулан хүргэе.
ЗХУ, ОХУ-ын түүхэн таван найз
Сүүлийн жилүүдэд ах дүү, анд найз, стратегийн түнш гэж бодож байсан улс орнууд биднээс нүүр буруулан зугтаж эхэллээ. Гэхдээ оросуудад холбоотон түншүүдээс гадна жинхэнэ анд найз байсаар ирсэн, цаашдаа ч байх болно. Бид Оросын ард түмний бүх цаг үеийн шилдэг таван анд найз улсыг танилцуулах гэж байна. Үүнд мэдээж хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг оруулахгүй. Учир нь тэдгээр улсуудтай бид хэзээ ч муудалцаж, дайтаж байгаагүй, онцгой харилцаатай.
Серби (Югослав)
Хүний амьдралд жинхэнэ найз тун цөөхөн байдаг гэдэг. Тэгвэл улс төрд бүр ч цөөхөн бий. Хуучин ЗХУ, одоогийн ОХУ-д соёл, зан ааш, сэтгэхүй, хэл яриа хамгийн ойр улс бол эрт дээр үеэс Серб гэж тооцогдож ирсэн билээ. Гэхдээ Серб Оросын нөхөрлөл манай улсын хувьд олон асуудал авчирч, тэднээс болж бид олон хүчтэй дайснуудтай тулалдахаас өөр аргагүй байдалд орж байсан. Хаант Орос улс Сербийн анд нөхдөө хамгаалах гэж л Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орсон түүхтэй. Үр дүнд нь юу болсныг бүгд мэднэ, Хаант Орос улс мөхөж, хувьсгал гарч, цус асгаруулсан иргэний дайн эхэлсэн билээ. Нөгөө талаас 1941 онд Югославын ачаар ЗХУ “аврагдсан” гэж хэлж болно. 1941 оны гуравдугаар сард Белград хотод фашистуудын эсрэг бослого гараагүй бол Германы арми ЗХУ-д хийх дайралтаа зургаадугаар сард биш тавдугаар сард эхэлж, Москвад өвөл болохоос өмнө дөхөж ирэх аюултай байсан юм. Үүнийх нь төлөө бид Югослав найзууддаа баярлах ёстой. Харин XX зууны сүүлээр Оростой ойр дотно байсныхаа хариуд Серб хохирсон. Югославийг бөмбөгдсөн НАТО-гийн цэрэг аятайхан байхгүй бол танайд ч цэрэг оруулж магадгүй шүү гэж ОХУ-д анхааруулсан. Ельциний Засгийн газар Югославд тусалж чадаагүй. Үр дүнд нь Югослав улсыг хэдэн хэсэг болгон хуваасан.
БНХАУ
Манай орны анд найзуудын дунд эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд хамгийн хүчирхэг нь Хятад улс. Туслахаас гадна өөрсдөө тусламж авч чадах найз бол Хятад. Сүүлийн 30 жилийн түүхийн ололттой зүйлийн нэг нь Хятадтай харилцаа сайжирсан явдал гэдэг нь гарцаагүй. Сталиний дараахь ЗХУ-ын үед бидний харилцаа ихэд муудаад байсан билээ. ЗХУКН, Хятадын Коммунист намын удирдагч нар хэл амаа ололцолгүй, нэг нэгэндээ бууж өгөхгүй зөрүүдэлж байсны гайгаар 1969 онд Даманскт зэвсэг зөрүүлэн байлдсан удаатай. Харин 1940-1950 онд жинхэнэ нөхөрлөж байсныг одоо ахмад настнууд дурсан ярьдаг. Тэр үед ЗХУ Хятадад эхлээд тусгаар тогтноход нь тусалж, дараа нь Японы булаан эзлэгчдийг үлдэн хөөж, хоцрогдсон хөдөө аж ахуйн орныг эдийн засгийн хувьд хөл дээрээ босоход нь тус дэм болсон юм. Одоогийн Хятад орны эдийн засгийн хөгжлийн гайхамшиг тэр үед манай тусламжаар эхэлсэн. Мао Зэ Дуны нутгийн олон мянган охид хөвгүүд ЗХУ-д боловсрол олж, эх орондоо улс төр, нам засгийн удирдагчид болж байлаа. Тэдний ихэнх нь одоо ч оросуудыг багш аа хэмээн нэрлэдэг хэвээр. Тэр үед Орос-Хятадын найрамдлын тухай “Үүрд ахан дүүс” алдарт дуу зохиогдож байлаа.
Сири
Серб, Хятад гэсэн үзэл бодол нэгт андуудаас гадна одоо хамгийн чухал найз болоод байгаа улс бол Сири юм. ЗХУ болон ОХУ-тай ойр дотно байсан Ойрхи Дорнодын бүх улсыг барууныхан Сирийн иргэний дайн эхлэхээс өмнө устгачихсан. “Арабын хавар” хэмээх хувьсгалыг зохион байгуулагчид Ирак, Ливи, Египет, Йеменд амжилт олсон бол Сири энэ бүс нутагт Оросын талын сүүлчийн цайз болон үлдсэн юм. Сирийн Засгийн газар өдий хүртэл эсэн мэнд байгаагийн гол учир шалтгаан нь Башар Асад болон түүний эцэг Хафез нар Ливи, Ирак, Египетийн удирдагчид шиг Орос, Барууны хооронд гуйваж гүйгээгүй, ЗХУ-ын үеэс л Москваг дагадаг байсанд байлаа. Тэр үеэс л сиричууд ЗХУ-д суралцаж, олон арван мянган мэргэжилтэн төгсөн гарсан. 1950-иад оны Хятадын нэгэн адил Сирийн бараг бүх элит ЗХУ-д төгссөн улсууд. ОХУ байгаа болохоор л Асад суннитуудйн дэмжлэгийг хүлээж, Барууны орнууд, Америк, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг сөрөн зогсож чадаж байгаа. 2013-2014 онд Барууны орнууд Сирид цөмрөн орох гэж байсныг ОХУ, Хятад хоёр зогсоосон билээ. 1970 онд байгуулсан Харилцан туслах гэрээ ёсоор Оросын цэргүүд Сирид байрлан, алан хядагчдын эсрэг дайтахад нь тусалж байна.
Куба
XX зууны дунд үе хүртэл Куба бидний хувьд “Эрх чөлөөний арал” биш Америкийн колони нутаг байлаа. Гэвч Фидель Кастро, Че Гевара нарын хувьсгалын ачаар Куба орон бидний хувьд романтик, хувьсгалын өлгий орон болсон билээ. Манай удирдагчид Кубад очих бүртээ залуу насаа дурсан санагалзаж, бүх талаар тусалдаг байсан. ЗХУ “Анадырь” ажиллагаа хийгээгүй бол америкчууд Кубыг эзлэн түрэмгийлэх байлаа. Америкийн хаяанд Зөвлөлтийн цөмийн зэвсэг ирэх сургаар тэд эрх чөлөөний арлаас савраа татсан. Харамсалтай нь өөрчлөн байгуулалтын үеэр болон Ельцин, Горбачевийн үед бид куба найзуудаа эдийн засгийн бүслэлтэд ганцааранг нь орхисон. Гэвч кубачууд бидэнд гомдоогүй, харин ч Оростой сайн харилцаагаа хадгалах гэж хичээж байгаа. Эрх чөлөөний арал оросуудыг мартана гэж шинжээчид бичиж байсан ч тэд бидэнтэй цуг байсаар байна. Оросууд ч навчин тамхи, Хэмингуй, Фидель Кастрод хайртай хэвээр.
Египет
Египеттэй бид үргэлж сайн харилцаатай байгаагүй. Г.Насерийн үеийн нөхөрлөлийг түүнийг залгамжлагч А.Садат Израильтай сайндахын тулд Америкаар сольж орхисон. Гэхдээ Х.Мубаракийн үед ОХУ, Египетийн харилцаа Насерийн үеийнх шиг дотно биш ч гэсэн маш сайжирч, аялал жуулчлалын салбарт тун хөгжсөн. Алан хядагчид Египетэд манай иргэний онгоцыг сөнөөсөн нь аялал жуулчлалыг зогсоох хорон санаа байлаа. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Египетийн Засгийн газар Оростой холбоотой ажилласаар байна. ЗХУ урьд өмнө ямар их тусламж үзүүлж байсныг Египетийн ард түмэн одоо болтол санаж байгаа. Манай мэргэжилтнүүд Асуаны даланг барьж өгсний ачаар эртний олон түүхэн дурслаглыг хадгалан үлдэж чадсан юм. Энэ далан бол манай хоёр ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг.
Бидэнд олон найз нөхөд байгаа ч энэ таван оронтой тогтоосон нөхөрлөл л цаг үеийн шалгуурыг даван гарч чадсан гэж хэлэхэд болно. Тийм болохоор бид тэднийг холбоотон гэхээсээ илүү анд найз гэж нэрлэж байгаа юм.
Хэрэв ОХУ-ын анд найзуудын энэхүү жагсаалтад дахиад нэмэх болбол бид Никарагуа, Монгол, Энэтхэгийг дурдах ёстой. Энэ найман оронтой л бид дотно харилцаж, хамтран зүтгэх хэрэгтэй. Харин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын хувьд хэлэхэд хоорондын харилцаа яаж ч муудсан гэсэн тэд бол анд найз гэхээсээ илүү ах дүү нар билээ.
Сэтгэгдэл ( 32 )
Бид 2 хөрштэй 3 дахь хөрш гэж байхгүй
Хөөрхий жонхуугийн өрөөсөн дугуйны ачинд л ингэж сайхан амьдарч байгаам байна шүү хэдүүлээ
Oros baigaagui bol yamar manius boos, tembuundee barigdaad ulmaar Jungaadaa negdedeed jootuugaa savaagaa bariad tarian talbai deer baigaa. Hichneen muudsan ch bid tednii huchind tusgaar uls bolj, hot shig hottoi, bichig usegtei, 1 horoolloos avahuulaad buh hotiig orsuud barij ogson. Uuliin bugiig haraar unasan morio martvaa
Орос Монгол үргэлж сайн харьцаатай байх ч болно өмхий хужаа гарууд л Оросыг муулна ач санана гэж мэдэхгүй шунал дээр оршдог улс болохоор хужаа гарууд сэтгэл үнэнч гэдэг ойлголт байдаггүй
Oros geed ueheldeed baisan orkuudaa onigor nudten haana baigaagaa hartsgaaa medetsgeee uhaartsagaaa
Ямар юмны найз бхав дээ, Оросоос салж толгой даах гэсэн бүхнийг нь хядаж, нөлөөндөө оруулдаг л аргатай.
Oros geed uheh geed bgaa goshnogonuudaa gde mongolia ?
ингээд бүгд түүх мэддэг аймаар юмаа баян өлгий аймаг хэзээ байгуулагдсан юм бол туслаач
Dainii hund hetciu ued hyatadad pyaldaga hiisen gj oilgoj baina.Yag unendee sibir baigaliin hyazgaariig hyataduud 90 onoos ehleed ezeltcenshde.sibiriin oi mod hyatduudiin hyanaltand bgaa.oros ehner avtcan erliiz hurliizuudn odoo eriin tceend hurtcen land200 tai bulgan shub umssun hujaa zaluuchuud zunduu bgaa.2 nudeeree harj yavlaa
югослав биш сeрб. Сeрбүүд анд нөхөд. Югослав гэвэл маш өргөн ойлголт болно. Хорват. Слoвeн. Босни гээд бусад нь ороол явчихна. Хррват. Словeни. Тэр ч байтугай Сeрбүүдийн дүү нар Чeрногор хүртэл Оросод лургүй шүү.
АН намын хэдийн хийрхэлээс болж монгол багтаагүй, хэн ч биш байдлаар орхигджээ. Уул ЗХУ д цорын ганц ойр дотно байсан улс бол манайх шүү дээ.
Хэн нэгнийг заавал ахаа гэж аялдан дагалдах ёстой гэж боддог боолын сэтгэхүйтэй хүмүүжсэн цаг үеийнхэн Монголын нэрийг байгаа байх гэж их горьдсон байхдаа. Монголчууд өөртөө эзэн болоод даруй 30 орчим жил болж байна. Цаашид ч өөрөө өөртөө эзэн байх болно.
.yaag sh dee..! Tuukhend Munkhiin naiz nukher gej hezee ch baidaggui.! Harin munhiin erh ashig l gej baidag.! Russia yaahaaraa Mongolin naiz boldig bna..! 1922.1937.1945.1946.1989.on hurtel Mongoliin Sor bolson Ekh oronch okhid khuvguudiig nertei khumuusiig Russia.buju USSR.n uyd mash olnooron Khelmegduulj alj khorooj tsulj ustgaj baisan shuu.! Odoo neg Russiag and naiz gej duudkhaas Ta bugd ichekh heregtei.!
Цэдэнбал хятадыг муулсаар байсан учир оросууддаа адлагдан арчигдсан.Одоо ч манай үндсэрхэг үзэлтнүүд хятадыг илэрхий олон нийтийн сүлжээгээр муулах нь улс оронд маш хор хөнөөлтэйг ухаарах ёстой.Украйныг үндсэрхэг үзэлтнүүд нь сүйрүүлсэн.
Таарсан таар шуудайнууд гэж энэ, дэлхийгээс таслагдаад хойд солонгосын замд оржээ
Ингээд л миний нэр байдаггүй; муу бүхнээ монголоор жишнэ.
Хятад дайрвал орос ах ирж хамгаална гэсэн үлгэр ингээд жаргав аа. Хятад монгол хоёр муудалцвал оросууд хятадын талд орж элбэж байгаад нүдэх юм байна.
argagui l teneg ivanuud shuu. Hurdan sunuj muhuusei geed udur shunugui zalbirch, dotroo horsoj baidag hujaanuudaa hamgiin sain naiz geed bodchihson baigaa n yag l teneg ivan.Hamag baidgaa orosuudad beleglej hamtdaa german yaponii ezerhiilliin esreg , hytadiig hamtdaa chuluulj baisan , gaming hamtdaa nuhaj baisan mongolchuud bol suraggui.Ted bidniig chukcha hemeen ineeldej, uurdiiguunhuu hulmasnii uneriig tas martchihsan mongol hasag kirgizuudiig honinii mahnii uner hanhaldagaar n tohuurhan bayasna.
Ах нь дүүгээ их алж хядсандаа.\nЯмар юмных нь найз ах дүү вэ
Хаха, Украйн руу дайрсан чинь тэгээд ах дүү рүүгээ дайрсан хэрэг болохгүй юу, юун сонин тэнэг юм бичдэг иван бэ
Хаха Монголчуудыг хэзээ ч анд, найз аа гэхгүй ээ. Оросуудын хамгийн их үзэн яддаг үндэстэн нь МОнгол татар шүү дээ
Манайхыг бишгүй л эхний 10-т оруулсан байна ш дээ.
БНХАУ д хамгийн том өртэй орон бол яах аргагүй ОХУ мөн.ОХУ өрөндөө цах.байгалийн хий ба газрын тосыг эртнээс дэлхий зах зээлээс хямд үнээр нийлүүлдэг учир Орос хятадын хамгийн том түнш.саяхан Казахстанаас зөвхөн Хятадын ганц сануулгаар л цэргээ гаргасныг хараа биздээ
БНХАУ д хамгийн том өртэй орон бол яах аргагүй ОХУ мөн.ОХУ өрөндөө цах.байгалийн хий ба газрын тосыг эртнээс дэлхий зах зээлээс хямд үнээр нийлүүлдэг учир Орос хятадын хамгийн том түнш.саяхан Казахстанаас зөвхөн Хятадын ганц сануулгаар л цэргээ гаргасныг хараа биздээ
heden bod tsereguud min Elsen tsuliig gatlan yabj Chuulalt haalga,Jeheg chuluuluhud oroltsoj baisaniig martjeee, hyatadin tariachid Mongol tsergudiin gariig atgan uilj suusan turj ulsgululund abtsan bsan gedeg yum.Pliebiin durtgal nomd bichigdin ulsden.Delhiin 2 r daind Mongol l uldsen bsandaa huurhiii gej
Хятад 2 т орж бгаа биз??? Одоо бид хятадтай муудвал орос манхй талд орно гэж горьдсоны гарз гэдгийг Орос Орос гэнд үхчих гээд бдаг тэнэгүүд ухаарах болсон.
Хогийн Оросуудтай өөрсөдтэй нв тааосан кармайны худгайч дээрэнгүй авилгалчин лалар орнууд найзлана дөө пизду
Паах очиж2 хужаа оросуудын найз блаа uy huurhii ineed hurchle
Хятад бол Оросын ард түмний найз биш...Харин ЗХУ-тай түр үерхсэн парен байсан юм.
орос ахаа өмөөрдөг манайханы зарим одоо харав уу оросын түүхэн 5 найз улсад Монгол улс багтсангүй
оросыг дагасан улсууд аэзээ ч хөгждөггүй хятад оростой муу харицаатай байсан тулдаа хөгжсөн энд байгаа бусад улс нь бүгд дампуу өмнөд солонгос хойд солонгос 2 яг үр дүн нь америкийг дагасан өмнөдүүд дэлхийд хөгжилөөрөө эхний 10 т хойдууд монголчууд хойноосоо эхний 10т
тэр оросууд монголчуудийг хэзээч анд нөхөрөө гэж бодож байгаагүйн жишээ энд тод байн