БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Айлчлалын үеэр  хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийх юм.

Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн гурван өндөрлөгт бараалхах аээ.

Айлчлалын үеэр “ковид-19” цар тархалтаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлыг хөндөн ярилцах аж.

Түүнчлэн “ковид-19” цар тахлын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх албан тоотод гарын үсэг зурах юм байна.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан БНХАУ-ын талын айлчлалын төлөөлөгчид болон манай талаас айлчлалд оролцох хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажээ.

Айлчлал албан ёсоор өндөрлөсний дараа манай талаас айлчлалд оролцсон албаны хүмүүсийг тусгаарлах бөгөөд тусгаарлах байрыг бэлджээ.

Онцгой байдлын ерөнхий газраас айлчлалтай холбогдуулан бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулсан бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сарын 23-нд Монгол Улсад айлчилж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top