БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон төлөөлөгчдийг ТУСГААРЛАНА

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Энэ сарын 15-16-ны өдөр Монгол Улсад айлчлах БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг тусгаарлах юм байна.

Айлчлал эхлэхээс өмнө БНХАУ-ын тал болон Монголын талын төлөөлөгчдийг шинжилгээнд хамруулж, дуусахад ч мөн адил давтан шинжилгээ авах ажээ.

Айлчлалын хүрээнд хийх яриа хэлэлцээ, зоог барих зэрэгт хүн хоорондын зай барих зэрэг “ковид-19” цар тахлын үед мөрдөх журмыг сахих юм байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг тусгаарлах байрыг тусгайлан бэлдэж, бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхах хуваарьтай байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг тусгаарлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.90) 2020 оны 09 сарын 11

Өмнөд хөршийн хамгийн хүчирхэг улс төрчдийн нэг, энэ эрхэм хүнийг улс орондоо айлчлах болсонд туйлын баяртай байна. Энэ агуу хүний амжилт, ур чадвартай өөрсдийн орны ждүчид, луйварчин, рецедив түшээдийг харьцуулахад бөгс улаймаар.

0  |  0
Зочин(202.179.24.192) 2020 оны 09 сарын 11

Цар тахлын үед яах гэж айлчлал хийнэ гээд байгаан бэ

0  |  0
зочин(202.70.34.98) 2020 оны 09 сарын 10

энэ новш юу хийж ирэх гээд байгаа юм бэ, өвчин тараах гэж яваа байх сэжиглэх хэрэгтэй, /тагнуулын аргаар тагна /

0  |  0
Top