СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫГ ТАРСАН ХАМТЛАГИЙН ГИШҮҮД,
ТАЙЗ НЬ ОЛДОХОО БОЛЬСОН ДУУЧИД УДИРДАХ БОЛЖЭЭ
Цар тахалтай холбоотой эдийн засгийг хумих, тэр тусмаа үргүй зардал гаргахыг хатуу хориглоод байгаа. Гэтэл нийслэлийн Соёл урлагийн газар, Спортын газраас төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, урлагаар цангаж, биеийн тамираар хөшсөн түмнээ гийгүүлжээ. Шоучин хүмүүсийн л хийх ажил. Гэхдээ ард түмэндээ урлагаар үйлчилж, спортоор цэнгүүлж байгаа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү зайлшгүй олон сөрөг шалтгааны өмнө төсөв хөрөнгө үрж, арга ядсан арга хэмжээ зохион байгуулах нь ямар ч хэрэггүй байв. Ерөөсөө Монгол Улсын соёл, урлагийн салбарт стратегич алга, бодлоготнууд бус шоучид, дуучид дүүрсэнтэй холбоотой.
Хамгийн гол нь болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэн, хил хааж, дотооддоо дэглэм тогтоосон энэ үед “Зүүн хойд Азийн бизнес аялал, жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох арга хэмжээ”-ний хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь хэний ч сонирхлыг татна. Ингэхдээ нийт 1.151.940.350 /нэг тэрбум нэг зуун тавин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга гэх дуучин Ч.Бат-Эрдэнэ, Спортын газрын дарга Ж.Ганболд нарын мэдэлд хуваарилсан бололтой. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн есдүгээр сарын 3-ны өдрийн захирамжаар ийн шийдэж.
Засгийн газрын төсөв хумих, хэмнэх бодлогын хаагуур нь гараад ирж байгаа захирамж юм. Бүхий л салбараас төсөв танаж байхад хаагуур нь үржээд ирсэн мөнгө юм бол. Болзошгүй өвчин тахалтай холбоотойгоор бусад салбаруудад төсөвлөсөн мөнгийг татаж, зайлшгүй шаардлагатай газарт зарцуулах захирамж шийдвэрүүд гарч байсан. Энэ дагуу мөнгөө татаж, зохих газарт нь зарцуулсан. Гэтэл хамгийн танах, бүр татах ёстой төсвийг хэвээр нь үлдээгээд хэдэн шоучдын гарт хийчихсэн бололтой. Үүнд ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ.
Тэр тусмаа хил гааль хатуу чанга, хөл хориотой үед жуулчид бүү хэл өөрсдөө ч хамраа цухуйлгахгүй байж хаанахын ямар жуулчдад үзүүлэх замаар ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа хэрэг вэ. Засгийн газраас өгсөн чиглэл гэхэд нэг л итгэл төрөхгүй байна. Шинээр байгуулагдсан Соёлын яам, С.Чулуун сайд нь үүнийг зөвшөөрөөд, Төрийн нарийн бичгийн дарга гэх гавьяат дуучин Г.Эрдэнэбат хөл алдан гүйгээд байгаа хэрэг үү. Ингэхэд Монгол Улсын соёл, урлагийн бодлого тодорхойлох, улмаар үндэстэн орших, эс орших хамгийн том шалтгаан болсон салбарын удирдах албанд бодлоготон бус ямар олон шоу менежерүүд ажиллах болоо вэ.
Саяхан л өөрийнхөө болон нийтийн дуучдын шоу зохион байгуулаад гүйж байсан нөхөр улсын нийслэлийн соёл, урлагийн бодлогыг атгаж байгаа нь ийнхүү буруу тийшээ эргэх хандлагад том цохилт өгч байна. Эрхтэн дархатнууд маань үүнийг эртхэн засаж авахгүй бол байдал хүндэрнэ. Шинээр байгуулсан яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Гэгээн Муза” гэх нэг хүний өмчлөлийн хувийн арга хэмжээн дээр очиж, тэнгэрт тулсан магтаал хэлж зогсохоос эхлээд энэ урлаг, соёлын салбарт шоучид, дуучид олширч байгаа нь аюул шүү. Тэр тусмаа нийслэлийн Соёл урлагийн газрыг тарсан хамтлагийн гишүүд, тайз нь олдохоо больсон дуучид удирдах болжээ. Хүн амын 50 орчим хувь нь суурьшдаг нийслэлийн Соёл урлагийн газарт бодлоготон хэрэгтэй. Энэ айлыг гавьяат дуучин Ч.Бат-Эрдэнийн өмнө “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа удирдаж байв. Түүний өмнө буюу Э.Бат-Үүлийн үед бас нэг хип поп нөхөр удирдаж байсан гээд яривал үндсэндээ дампуурсан салбар болж хувирлаа. Цагтаа Сайд нарын зөвлөлийн хурлаар 1937 онд анх эх үүсвэрээ тавьж байсан энэ байгууллагыг зангарагтай хүмүүс удирдаж, үндэстэн оршихын шалтгааныг бүрэн утгаар нь хэрэгжүүлж ирсэн түүхийн алтан хэлхээ байдаг ч энэ хэлхээ шоучдын гараар тасарлаа.
Үндэстэн оршихын хамгийн том шалтгаан нь уламжлалт соёл урлаг. Түүнийг ул суурьтай дэмжихэд орших болохоос ойр зуурын зугаа цэнгэл тэргүүндээ шүтсэн шоучид хэнд хэрэгтэй юм. Бүрэн улсын соёл, урлагийн бодлогыг Бөхийн өргөөнд зохион байгуулдаг тоглолт шигээ санасан дуучид, шоучдаас салвал яасан юм бэ гэдгийг хаа хаанаа ярьж байна. Тэр тусмаа Монгол Улс соёл, урлагийн өнө эртний арвин түүхтэй. Даяаршлын хөлд гишгүүлэхгүй, Монгол Улсыг Азийн цээжинд тунхаглаж үлдэх ганц зүйл нь бидний уламжлалт соёл. Гэтэл үнэт өвийг чимх чимхээр гээж, мартагдахад хүргэж явна. Ийм хүмүүсийг хэн дэмжээд байгааг ч гаргаж илчлэх цаг нь болсон. Баримт сэлт ч энд тэнд дурдагдаж л байдаг. Нэг улстөрчийн сонгуульд ажилласан дуучин дарга болоод байвал улс орон юу болох вэ. Энд шууд утгаараа бус авлигын сүлжээ ч байх өндөр магадлалтай.
Дараа дараагийн НИТХ, Засаг дарга анхаарах хэрэгтэй. Бүр цаашлаад Засгийн газар, УИХ-ын хэмжээнд анхаарч үзэх шаардлага бий боллоо. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж, судалгааны түвшинд бэлтгэгдсэн, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд стратеги боловсруулаад явах чадвартай залуус ажил албагүй сууж л байна. Гэтэл СУИС-ийн Дуулаачийн ангийг төгссөн нотоо ч бүрэн нүдлээгүй нөхөд энэ салбарт дүүрлээ. Дуулаачийн ангийн оюутан сургуулиа хэрхэн яаж дүүргэдгийг бүгд мэднэ биз дээ. Хэрхэн яаж од болох вэ, яаж хэдэн төгрөгтэй байх вэ гэсэн шаналгаан дунд дөрвөн жилээ өнгөрөөсөн нөхөд яаж бодлого зангидах юм бэ. Дуучид нь дуугаа дуулаад, бүжиглэдэг нь бүжиглээд, шоу менежер нь шоугаа зохион байгуулаад яв л даа. Та нарт ард түмнээ цэнгүүлсэн гэж л гавьяат хэмээх цол олгосон болохоос дарга сайдын үүд сахиж, албан тушаал горьдоод яв гэж өгөөгүй хэрэг. Би энд хөл хориотой, нэг ч жуулчингүй үед “Зүүн хойд Азийн бизнес аялал, жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох арга хэмжээ”-ний хүрээнд нэг тэрбум гаруй өртгөөр шоу хийж байгаа тухай дурдах байсан ч өөрийн эрхгүй хадуурлаа. Хадуурч эмзэглэмээр зүйл соёл урлагийн салбарт нэгэнт нүүрлэсэн учраас бичиж дуугарсаар байх болно. Урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах ёстой. Давтамж нь ойр бол бүр сайн. Үгүйсгэхгүй. Гагцхүү арга хэмжээ дэндүү өнгөц юм. Бодлого байхгүй бөгөөд ажил хийсэн болж харагдах гэсэн нь ийн ундууцахад хүргэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан үй олон ажил байгаагийн нэг нь ийнхүү 2019-2020 онд хэрэгжих ёстой байсан нь есдүгээр сарын 3-ны өдрийн захирамжаар ийн биеллээ олж байна. Мөн ч цагаа олж. Нөгөө талаар эдийн засаг туйлдсан үед зохион байгуулах шаардлага бүхий ажил энэ жагсаалтад бараг л байхгүй. Тухайлбал, “Бүргэдийн баяр” зохион байгуулахад 15 сая төгрөг, “Хотын соёл” олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад 50 сая төгрөг, Дэлхийн сонгодог зохиолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн жүжгийг туурвиж, хүүхэд багачуудад сонирхуулахад дэмжлэг үзүүлэхээр 50 сая, Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форумыг зохион байгуулахад 50 сая төгрөг гэх мэтээр төсөв зарцуулагдана.
Нэг ч аялагч Монгол Улс руу шагайхгүй, хориотой байхад аялал жуулчлалын чиглэлд цахим форум зохион байгуулах ямар хэрэг байна вэ. Ийм цагаар “Бүргэдийн баяр”-аар яах юм. Энэ мэт дурдаад байвал нэг тэрбум гаруй төгрөгийг үрэн таран хийх гэж чамгүй “зовсон” нь харагдана. Монгол үндэстнээ гэх эрх мэдэлтэн, төр засаг байдаг бол соёл урлагийн салбарыг цэгцлэх цаг нь эрт болсон шүү гэдгийг анхааруулах л гэсэн хэрэг. Энэ тухайд ч соёл урлагийн салбарт ямар эрх мэдэлтнүүд нь дуучид, шоучдыг томилоод байгааг тодруулахыг зорино. “Өглөө” кинонд Сүхбаатар жанжин “Биш ээ цаад эзнийг нь” хэмээн зандарч байдаг шиг тодруулах л болно.
Сэтгэгдэл ( 9 )
Соёл урлагын байгууллагыг удирдаж унасныг нь босгосон хүн хэрэгтэн болдог юм даа. Тийм болохоор ажлын төлөө зүтгэдэг нь очихгүй, удирдах чадвар гээч юмгүй дуулгавартай зарц нараа л томилдог нь нууц биш шүү дээ.
зорилгоо болгодог юум бна .Өндөр боловсролтой хүмүүс дарга болхоосоо айдаг ,тэд маш өндөр хариуцлага гэж ойлгодог учраас...Одоо энэ олон нийтийн дуучин,уран сайханчдыг үйлдвэрлэдэг СУИС болимоор бна аа.Монголийг иим харанхуй бүдүүлэг шоучин болгоход их хувь нэмэр боллоо.дуучин ,бүжигчин дарга нараа татаж аваа...жинхэнэ боловсролтой мэргэжлийн удирдагч яам ,тамгын газар хэрэгтэй бна даа.
Их зөв бичжээ.соел урлаг гэдэг бол маш өргөн ойлголт байдагийг манай дарга нар зөвхөн дуулах бүжиглэх гээд ойлгоод байдаг.энд монголийн ундэсний уламжлалт сэтгэлгээ,эс заншил маш өргөн хүрээний асуудал баьдаг. гэтэл удирдаж байгаа улсууд нь боловсролгүй,хүмүүс байгаа .тэд дандаа бөхчүүдийг дагаж дуулдаг бүжиглэдэг хүмүүсийг дээш нь татаад дарга болгоод байдаг . Ер нь боловсрол муутай хүмүүс их дарга болох хобби тои харагдаад байдаг .Тэд дарга бол бодлого боловсруулж,нийгмийг удирдах зохицуулах өндөр хариуцлагатай гэдгийг ойлгодоггүй харин мөнгө олж,өөрийнхөө их чухал хүн болхыг харуулах гол
Estoi unen bichjee.uneheer ichmeer amitad du7j bdgiin bnlee.hairan tosiv horongo.yamar mundag bolovsroltoi soeltoi haraad l shuud ulger jishee avahaar humuus udirdsag bsandaa.
Яам гэж төрийн байгууллагын бодлого зорилт юу байдгийг ойлгохгүй 30 жил тэнэгэрлээ. Дээр нь дахиад соёлын яам гэгчийг байгуулаад шоудлаа юу?
Жанцанноровын ve угаасаа енгерсен.
Зохиолын дуучид гэх мэргэжилийн гэх үнэмлэхтэй яс юман дээр зүгээр л уран сайханчид Монголын урлагийг гутаачихсан.
JAHTSANNOROWOOR UDIRDUULAACHEE ALT SHIG MATERALTAI HVN BAIHAD YAAATSORSON YUM BEEE. Baterdene erdenebat nar yu hiijiinbee ene 2 zailuulaacheeee
Jantsannorowoor udirduulaachee yasan hachin yum be. Baterdene, Erdenebataar yadgiin nowsh