“Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулагдсанаасаа хойш 10 жил, иргэдэд хувьцаа эзэмшүүлснээс 9 жилийн дараа анх удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж эхэллээ. Монголын ард түмэн анх удаа байгалийн баялгийнхаа өгөөжийг ногдол ашгаар хүртэж эхэлсэн нь энэ.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд зөвхөн олборлолтын үйл ажиллагаанаасаа 1.8 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, улмаар ТУЗ нь ногдол ашиг тараах шийдвэр гаргасныг Засгийн газар дэмжсэнээр иргэд ашиг хүртэх боломжтой болсон. Гэхдээ энэ ажил ингээд л бүтчихээгүй. Тодруулбал, хувьцаа эзэмшигчдийн тэмцлийн хүчинд олон жил нэр төдий байсан энэхүү хувьцаа “амь орох” үндэс суурь нь тавигдсан нь нууц биш. Удаашралтай байсан энэ ажилд “ташуур болж” байсан нэг хүн бол яах аргагүй “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар.
Тэрбээр 25 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг ногдол ашиг өг гэдэг шийдвэрийг гаргуулж чадсан билээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ бол бидний тэмцлийн үр дүнгийн эхлэл нь” хэмээн бичиж байв. Мөн саяхан “Монголчууд 1072 хувьцааныхаа ашгийг хүртэж эхэлсэнд баяртай байна. Бид бурууд ташуур өгч, зөвийг дэмжинэ. Цаашид ногдол ашгаас илүү өгөөж хүртэхийн төлөө ажиллана” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Ямартай ч 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгуулахын төлөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн гадаа жагсаж , хэвлэлээр сайн муугаараа хэлүүлж байсан түүний тэмцэл үр дүнгээ үзлээ, түүнд баяр хүргэе, Браво. Түүний хоёр жилийн энэхүү тууштай тэмцлийн үр дүн иргэдэд “ард түмэн бид өөрсдөө баялагтаа эзэн байхын төлөө дуугарах, тэмцэх ёстой” гэдгийг харуулсан тод жишээ боллоо.
Сэтгэгдэл ( 5 )
Заа зүгээр бгаарай лүндэгийн бандь минь чи биш Улс энэ шийдвэрийг гаргаад өгч бган хуцдаг муу гөлөг вээ
Naranbaatar tawan tolgoin noogdol ashgiig ard tvmend olguulah gej mun ch ih zvtgesenii hvchind say ard irged noogdol adhig hvrtej bna. Naranbaatart bayarlaj buigaa ilerhiilie ard irged ch bayarlaj buigaa ilerhiileesei gej bodoj bna yamar yumand talarhah yostoi baihshvv
Иргэдийг ингэж доромжилж болохгүй. Таван толгойг иргэдэд өмчлүүлэх хэрэгтэй. Олон тэрбум тн коксжих нүүрсний орд газрыг талх шиг жижгэрүүлж хуваадаггүй юм. Энэ бол залилан шүү.
шоудсан бсан ч яадгийн? хэрвээ наранбаатар шаардлага тавиагүй бол ЭТТ компанйин дарга илүү ихээр завших бсан нь үнэн
зайлаа чи шоучин нэг их тэмцэгч бол доо