Ц.Норжмаа: Бидний амьдралдаа авсан хамгийн том бэлэг ҮР ХҮҮХДҮҮД минь

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 12

Хэнтий аймгийн 265 эх "Алдарт эхийн одон"-гоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас "Ханхэнтий" чуулгад гардаж авчээ.

Эхийн нэг, хоёрдугаар одонгоо энгэртээ гялзалзуулсан, хоёр удаа хоёр ихэрлэж, зургаан хүү дараалан төрүүлсэн, Дархан бэрээр дархлагдсан эрхэм эмэгтэйг Цогтсайхны Норжмаа гэдэг.

Тэрээр Бор-Өндөр цогцолбор сургуульд математикийн багшаар ажилладаг бөгөөд сайн багш байхын сацуу сайн ээж, сайн хань юм.

Түүний ханийг Т.Батнаст гэдэг. Анх ханьтайгаа 2000 онд танилцаж, хөөрхөн охинтой болж, гал голомтоо бадраан, өрх тусгаарлан амьдарч байгаа ба өдгөө нэг охин, зургаан хүүгийн ээж, аав болж, ирээдүйн амьдралаа цэцэглүүлэн, энх тунх эх нутагтаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа үлгэр жишээ гэр бүл юм .

2011, 2018 онд ихэр хөвгүүд төрүүлсэн нь ховор завшаан, бурхнаас өгсөн том бэлэг хэмээн баярлаж бэлэгшээж байсан

Ц.Норжмаа нь ийнхүү 40 насныхаа босгон дээр улсынхаа тэргүүнээс эх хүн болгоны хүсэл мөрөөдөл болсон "Алдарт эх"-ийн нэгдүгээр одонгоо ийнхүү гардаж авлаа.

Эх сурвалж: Khentii Live

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОК(103.80.210.18) 2020 оны 09 сарын 14

ЯАСН ХӨӨРХӨН ЮМ БЭ.ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.ХҮҮХЭД БУРХАНЫЯ ХИШИГ

0  |  0
Rus(83.8.132.1) 2020 оны 09 сарын 12

Buzar hunees alsan ni zaahan tiim bn

0  |  1
Top