Налайхын замыг энэ сарын 15-наас хэсэгчлэн хаана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра өнөөдөр (2020.09.14) хэвлэлийн хурал хийж, Налайхын замыг хэсэгчлэн хаахаар болсныг зарлалаа. 

Тэрбээр “Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд, карантилагдсаныхаа дараагаар ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн урагшаа, хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэв.

Ингэхдээ Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км замыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Итка(64.119.27.133) 2020 оны 09 сарын 15

Үгүй ээ энэ МАН өвөл дөхөхөөр л замын ажлуудаа эхлүүлээд сургууль эхлэхээр зам хаагаад Хүрэлсүхтэйгээ таарсан малнууд уу айн. И

0  |  0
Top