Улаанбаатарт өнөө шөнө ЦАС ОРНО

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Улаанбаатарт өнөө шөнө (2020.09.14-15) 01:00 цагаас эхлэн цас орно гэж гар утасны апп-ууд мэдээлж байна.

Шөнийн 01:00 цагийн үед цас орох магадлал 30 хувьтай байгаа бол 02:00 цагаас эхлэн цас орох магадлал 50 хувь болох аж. Өчигдөр орой 20:00 цагийн үед Гүнт, Жигжид орчимд том ширхэгтэй мөндөр орсон. Цаг агаар ийн хүйтэрч байгаа нь ургац хураалтад сөрөг нөлөөтэй.

Ургац хураалтын урьдчилсан баланс энэ сарын 3-ны байдлаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах боломжтой байгаа юм.  Гэвч тариалангийн бүс нутгаар нойтон цас орж сэрүүснэ гэж цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top