Засгийн газрын хуралдаанаар хөнгөн ял шийтгүүлсэн хүнийг гэрт нь тусгаарлах тогтоол баталснаар манай нөгөө хэд засгийн эрх барьж буйгаа, барьсаар байна гэдгээ батлав. Хууль зүйн сайдын тайлбарласнаар нөгөө авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд маань энэ төрлийн шийтгэлийг шүүгчийн үзэмжээр оноох боломжтой аж. Мань хүн өөрийгөө АН-ынхан 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, 2017 онд МАН-ынхан нэмж хачирлах замаар баталсан заалтыг хэрэгжүүлэх тогтоол төрүүллээ гэж өмөөрөхөө бас мартсангүй. За авилга албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгох асуудалд хутгалдаж байсан сайдын тайлбар ч яахав.
Хөндлөнгийн хүний үгээр дэлхийн хөгжингүй 30 оронд хэрэгждэг “хөнгөн” хуулийн хэрэгжилт юу болохыг практик дээр зураглах гэж оролдоё.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 197 заалтаар гэрт нь өндөр технологийн хяналтад суулгах боломжтой. Ганц гэрт нь суулгах ч бус ажилтай хүн ажилдаа, хэрэв оюутан бол сургуульдаа явж, ирж болно. Ялангуяа компанийн захирал компаниа удирдаад явах эрх чөлөөтэйгөө үлдэнэ. Бас анх удаа санаандгүй байдлаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг ангилалд багтах ёстой. Жишээ нь, Засгийн газрын аль нэг гишүүн санаандгүй байдлаар бусдад давуу эрх олгон, хөнгөн гэмт хэрэг үйлдэж болно. Санаандгүй байдлаар шүү.
Тэгвэл хөнгөн гэдэг нь манай практик дээр доорх байдлаар тайлбарлагдана.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг гэдэг эрх чөлөөт иргэн бий. Тэр хүнийг сайдаар ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгох замаар төрд олон тэрбумаар хэмжигдэх хохирол учруулсан гэж ялласан. Хуулийн байгууллагууд энэ хэргийн хүнд, хөнгөн эсэхийг удаан хугацаанд шалгасны эцэст, шүүхээс 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Ингэснээр түүний өдүүлсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд багтаж байгаа юм.
Харин Засгийн газрын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангиар 5.5 жилийн ял авсан Н.Номтойбаярынх бол онц хүнд гэмт хэрэг болж таардаг. Тэд хоёул сайдын албан тушаал урвуулан ашигласан боловч шүүх эрх мэдлийн томилгоо хийгчдэд таалагдаагүй гэдгээрээ ялгаатай ял аваад буй. Аливаа гэмт хэргийг хүнд, хөнгөнөөр нь ялгах хөндлөнгийн бидний хувьд ийм энгийн. Мэргэжлийн хуульчид битгий хэл баталсан хүн ч өөрөө ойлгохгүй хэмжээнд хүрч гүнзгийрсэн Эрүүгийн заалтыг энгийн жишээгээр тайлбарлахад яг ингэж таараад байгаа юм.
Мөн та нар таван жилийн өмнө хуульд орчихсон өөрчлөлттэй маргаантай байгаа бол “Эрүүгийн хуулиа бүтнээр нь унш” гэж зандарсан шүү, Хууль зүйн сайд.
Түүний батлахад гар бие оролцсон хуулийг нь танилцуулахад, “Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглавал торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, бүр хүндрүүлбэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” заажээ. Гэвч эцсийн бүлэгтээ Эрүүгийн хуулийн заалтад багтсан ял шийтгэлийн алийг нь сонгож, шийтгэх эсэхээ гагцхүү шүүгч шийднэ. Тухайн шүүгч яллагдагчийн гэртээ суух, шоронд суух хоёрын аль нэгийг нь сонгож алх цохих харьцангуй эрхтэй болж байна гэсэн үг. Үүнийг муугаар бодоход, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн цагаан захтнуудын хөлийг нь дөнгөлж, гарыг нь гавлах ч эрх ямбаа эдлэх хуулийн заалт 2021 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих нь. Энэ тохиолдолд уг заалт улсын төсөвт гурван тэрбум төгрөгийн хэмнэлт авчрахын зэрэгцээ олон тэрбумын хэргийн буруутны ялын нөхцөлийг улам хөнгөрүүлэх эргэлзээ төрүүлнэ. Бас хууль шүүхийн байгууллага дамнан нэгэнт бий болсон гэдэг “Хонгил” бүр ч цар хүрээгээ тэлж мэдэх муу үр дагавартай.
Албаныхны тайлбарласнаар бол ирэх онд 1800 орчим хүнд зорчих эрхийг нь хязгаарлах яг оногдуулах баталгаат статистик тооцоо гаргасан байна лээ.
Сэтгэгдэл ( 7 )
цагаан захтнуудыг хүндээр яллах хэрэгтэй!\n
Цагаан захтнуудын хэрэг ”цаазын ялтай байх ёстой”/ цагаан захтнууд гэдэг нь өндөр албан тушаалтай эрх мэдэлтэй нөхдүүд шунахайн сэдлээр улс орны ЭЗ-т маш их хохиролтой хэрэг хийдэг / хүүхдийн хүчирхийлэгч хүн алсан алуурчдыг цаазладаг байх ёстой. \n\n
Odoo bygdeeree alban tushaald ochij avilga avah ulsaa hudaldaad baih boljee.erh barigchdaas yuch hyleeh hereggyi bolloo.bygdeeree hudalch baih gejdee
Тэгээд улсаас мөнгө идсэн гар зөөлөн ялтай байх уу үхэрүүдээ дандаа ярисан юм болгонийг гувуулах юм
Хүний ярисан юмийг дандаа болохгүй гэх юм даа үхэрүүд
Өчнөөн зуун тэрбум тэрбумаар нь хулгай луйвар хийчихээд хохирол барагдуулсан хэн бна хэлдээ хэн ч байхгүй л бнашд. АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН, УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙН ЭРХ АШИГТ ХАРШИЛСАН ЗҮЙЛИЙГ САНААТАЙ , САНААГҮЙ ХИЙСЭН АРД ТҮМЭН ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУЛГАЙЛСАН ЗУВЧУУЛСАН ЛУЙВАРДСАН ХЭН БАЙСАН ХАМГИЙН ХАТУУ ЯЛААР ЦЭЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА, ХОРЬ , ЦААЗАЛ.
хохирлоол барагдуулсан бол болно ш дээ. заавал хорих ямар хэрэг байнаа