Оросын неонацист Тесак хэмээх Максим Марцинкевич энэ сарын 15-нд амиа хорложээ. Тесак Челябинск хотын №3 мөрдөн шалгах газарт хоригдож байсан юм. Түүнийг Москвад шилжүүлэхээр болоод байжээ.
Түүнийг амиа хорлосон байхыг 16-ны өглөө олж мэдсэн байна. Тесак хоёр зурвас үлдээсэн бөгөөд нэгэн дээр нь цусны мөр тод харагдаж байлаа.
Эхний зурваст “Гүрээний судсаа огтолчихлоо. Үхэх аймшигтай биш байна. Чамд хайртай шүү. Амьдраарай” гэж эхнэртээ хандан бичсэн байлаа.
Харин хоёр дахь зурваст Хорих газрын удирдлагаас уучлалт гуйсан байжээ.
Максим Марцинкевич 2018 оны 12 дугаар сард 10 жилийн ялаар шийтгүүлсэн. Түүнийг хар тамхины наймаачид, ижил хүйстнүүдийн эсрэг нэрийн дор хүмүүст халдаж, дээрэмдсэн хэрэгт нь ял оноосон юм.
Тесакын өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь түүнийг амиа хорлосон гэдэгт итгэхгүй, хэргийг мөрдөн шалгахыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
зам тосож хүн дээрэмддэг мафийн пизда нараа буудаж устга.