ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн Дмитрий Медведевийг 55 насны төрсөн өдрөөр нь III зэргийн “За заслуги перед Отечеством” одонгоор шагнажээ. Энэ нь төрийн дээд шагналын нэг юм.
Медведевийг улс, эх орны өмнө байгуулсан гавьяа, олон жил үнэнчээр хөдөлмөрлөснийг нь үнэлж шагналаа гэж албан бичигт дурджээ.
2015 онд Путин тэр үед Ерөнхий сайд байсан Медведевийг I зэргийн “За заслуги перед Отечеством” одонгоор мялааж байсан юм. Мөн 2016 онд Медведевийн эхнэр Светланаг Хүндэт жуух бичгээр шагнаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )