Хичээлийн шинэ жил эхэлснээр ОХУ-ын Буриадад шинэ төрлийн коронавирусний халдварын тоо эрс өссөн. Ялангуяа сурагчдын дунд халдвар тархаж, зарим сургууль голомт болоод байгаа билээ.
Буриадын тэргүүн Алексей Цыденов Боловсролын яаманд цар тахлын эсрэг ариун цэврийн дэглэмийг сахиагүй сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нарыг шийтгэж байхыг үүрэг болголоо. Хэрэв байдал сайжрахгүй бол энэ сарын 21-нээс сургуулийн хичээлийг онлайн болгох гэнэ.
Багш нарыг хичээлийн бус үед ч заавал амны хаалттай байхыг үүрэг болгож, халуурсан, ханиадны шинж тэмдэгтэй багш нарыг ажилд нь оруулахгүй байх боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
ТЭГЭЭЛ САМАР ТҮҮХ ГЭЖ БАЙНА. ГЭЭЛ ТҮЙМЭР ТАВИАЛ ОЙ МОД АН АМЬТАД НЬ ҮГҮЙ БОЛООД БАЙГААГ МЭДЭЭЛЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧ БАЙНА УУ ЕР СЭТГҮҮЛЧИД МУУ ЮМЫГ ДЭВЭРГЭЖ ОЛНЫГ ТАЛЦУУЛАХ НЬ ГОЛ АЖИЛ НЬ БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ