Коронавирусний халдвар авч, эдгэрсэн эхэд үүссэн эсрэг биет хүүхдэд сүүгээр нь дамждаг гэж ОХУ-ын эрдэмтэд үзэж байна.
Гэхдээ эх хүүхдээ сүүгээрээ хооллохоо болих үед эсрэг биет устан үгүй болдог аж. Эрдэмтдийн хэлснээр, тухайн өвчтөн коронавирусний халдвараар ямар хэлбэрээр өвчилснөөс хамааран хэр их хэмжээний эсрэг биет үүсэх нь шалтгаалдаг байна. Шинж тэмдэггүй өвчтөнүүдэд маш бага хэмжээний эсрэг биет үүсдэг бөгөөд бие организмын хариу үйлдэл бий болдог эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эхийн сүү маш олон төрлийн халдвараас хамгаалдаг. Гэхдээ эхийн сүүнд эсрэг биет хэр их үүссэнээс мөн чухал болох нь тогтоогджээ. Эх хүүхдээ хөхөөр хооллохоо больсон цагт хүүхдийн коронавирусний эсрэг хамгаалалт үгүй болдог байна. Тиймээс цар тахлын үед эхчүүд хүүхдээ хөхөөр хооллож байхыг эмч нар зөвлөжээ.