"Даралтны эм авах нь картын бараанд очерлохтой ижил боллоо"

2020 оны 09 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд баруун бүсийн зарим аймаг буюу Завхан, Увс, Баян-Өлгий аймагт ажиллаж, иргэдтэй уулзана. Энэ дагуу өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн иргэдттэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Тэдний зарим иргэний байр суурийг хүргэе.


 

Завхан аймгийн Улиастай сумын өндөр настан Банзрагч

“…Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэгүйдлээ гээд байгаа. Арьс шир нь үнэгүй болохоос мах нь үнэтэй байгаа шүү дээ. Махыг гадаадад экспортлоход л үнэтэй байлгана гэхээс ард түмэндээ үнэтэй байна гэдэг буруу. Арьс шир хаягдаж байгаа нь үнэн. Тэр тал дээр юм бодох хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол даралтны эм. Даралтны эмийг авах гэдэг картын бараанд очерлож байсан шиг хэмжээний асуудал болсон байгаа. Эмийг хүн зүгээр авч уухгүй, хүнд зарахгүй шүү дээ. Эмээ дуртай үедээ очоод, хөнгөлөлттэй авч байвал яадаг юм бэ? Ер нь ажил яригдаад байгаа мөртлөө биелдэггүй асуудал байдаг шүү.”

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Д.Цацрал

“…Би сумандаа жижиг оёдлын цех ажиллуулдаг. Манай суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн ажилчдын хувцсыг хийж, ажлынхаа 60-70 хувийг бүрдүүлдэг. Ер нь алслагдсан орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад маш хүндрэлтэй байдаг. Үүнд төр засгийн бодлого маш их хэрэгтэй байна. Арьс шир үнэгүйдлээ гээд малчид ярьдаг. Энийг боловсруулах ажиллах хүчнийг МСҮТ-д мэргэжлийн ангийг нь нээгээд бэлдээд өгөөч. МСҮТ-д бэлтгэгдсэн ажиллах хүчнийг ажлын байраар хангаад явж байгаа аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ зогсох эхний хоёр, гурван жилд нь төр засаг нь хамтраад дэмжээд өгвөл боломж байна гэж хардаг.”

 

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Т.Болдбаяр

“…Манай аймаг дулааны цахилгаан станц байхгүй аймгуудын нэг. Нэн түрүүнд дулааны цахилгаан станц хэрэгтэй байна. Дулааны цахилгаан станцтай болбол үйлдвэр барих мөнгөтэй залуучууд манай аймагт байна. Үйлдвэрт нэн түрүүнд дулаан, ус нь хэрэгтэй байдаг.

Мөн манай ногоочдод нэг асуудал байна. Усалгааны суваг нь 1970-аад оных, цөөхөн га газрыг усалдаг шуудуутай. Үүнийг даруйхан томсгомоор байх юм. Шийдээд өгчихвөл ногоочид маань улаан сармис болон бусад төрлийн ногоо тарина. Мөн ногоочдын цахилгааныг нь татаад өгдөг бол тэндээ ногоогоо арчилж, хамгаалахад нь их тустай байхаар байна.”

 

Завхан аймгийн Ургамал сумын малчин Баярсайхан

“…Миний сэтгэлдээ хамгийн эмзэглэж явдаг нэг асуудал байна. Төр засаг өөрчлөгддөг. Ардчилсан нийгэмтэй болсон цагаас хойш өмнөх төр засгийн үед явж байсан бодлогыг бүр үгүйсгэж хаяад, дахин шинээр байгуулах, юм хийх гэж өчнөөн цаг хугацаа үрэгддэг байдал бий болсон. Тэгээд малчид, ард иргэд бид хор уршгийг нь амсаж байна.

Малын бодлого өмнө нь маш зөв явж байсан шүү дээ. Одоо малын бодлого алдагдсанаас болж, үүний сөрөг нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэхгүй байна. Малчид орлогогүй болж байна. Малчид цөөрч байна. Энэнээс залуучууд шантарч байна. Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого, зохицуулалт байхгүй бол арай болмооргүй байна аа.” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.26) 2020 оны 09 сарын 19

daathalaar olgoh emeeg vzvvlsen emch bvr bicheed uhch boldoggvi um uu tsahimd orcnoos hoish bvr ocher dugaar ihesden em chin hool bish em sh dee hen ilvv avahiig hvseh ve emchiin zaavraar l herelene sh fe ochergvi bol dyrtai vedee ochood l avchihna zoriydaar ocher vvsgehee boli

0  |  0
Иргэн(39.7.24.170) 2020 оны 09 сарын 19

Эмя ны саад уи хийгээд бгаа уим арга хэмжээ аваач.батга нь явсан газар баастай гэж энэ титэмт хатаны явсан газар бүр ард түмэнд гай болох уим.олигтой сайд тавьчихгүй ажлаа хийгээч

0  |  0
Top