Дэлхийн эрүүл мэндийн байгууллага КОВИД-19-ийн эмчилгээний зорилгоор хэрэглэх Африкийн ургамлын гаралтай эм бэлдмэлийн эмнэлзүйн туршилтын 3-р үеийг хийхийг зөвшөөрчээ.
Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг царвангаар хийсэн уламжлалт бэлдмэлийг коронавирусний халдварын эсрэг ашиглах тухай санал тавьснаар ДЭМБ, Африкийн өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв болон Африкийн холбооны нийгмийн асуудлын комиссын шинжээчид энэ асуудлыг хөнджээ. Өдгөө царвангаар хийсэн COVID-Organics буюу CVO бэлдмэлийг Мадагаскар зэрэг Африкийн хэд хэдэн оронд өргөнөөр ашиглаж байна.
Өнгөрсөн тавдугаар сард ДЭМБ коронавирусний халдварын эсрэг уламжлалт эмчилгээний аргыг бусад эм, бэлдмэлийн эмнэлзүйн процедурын дагуу авч үзнэ гэж мэдэгдэж байсан билээ. Энэхүү процедурын дагуу, уламжлалт бэлдмэлийн эмнэлзүйн туршилт өвчтөнд аюулгүй бөгөөд үр нөлөөтэй болох нь батлагдвал цаашид эл бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх эсэхийг шийдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )