Японд коронавирусний эсрэг "Авиган" эмийн туршилт дуусжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

 


Коронавирусний халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэхээр ихээхэн найдвар тавьж буй Авиган буюу Фавипиравир эмийн эмнэлзүйн туршилтыг Японд хийж, дуусгасан байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд туршилтын үеэр авсан мэдээллийг судлах ажилд ороод байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Эм үйлдвэрлэгч “Fujifilm Holdings Corp” корпорац туршилтыг өнгөрсөн тавдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байсан ч туршилтад шаардлагатай 96 өвчтөнийг хамруулж чадаагүй долоодугаар сар хүртэл үргэлжлүүлсэн байна. Учир нь халдвар шинээр авсан хүний тоо буурсан тул туршилтын хэд хэдэн удаа хойшлуулахад хүрчээ.

Энэхүү эмийг зургаан жилийн өмнө томуугийн эмчилгээнд зориулж гарган авчээ. Амьтан дээр хийсэн туршилтын явцад ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглосон байна. Улмаар, энэхүү эмийг бусад эм, бэлдмэл үйлчлэхгүй байгаа тохиолдолд зөвхөн засгийн газрын захирамжаар хэрэглэх эмийн жагсаалтад оруулжээ. Хожим нь Хятадын эмч нар энэ эм коронавирусээр үүсгэгдсэн КОВИД-19 өвчний эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй болохыг тогтоосон байна. Гэтэл анагаах ухааны Фүжита их сургуулийн шинжээчид судалгаа хийж, энэхүү эм нь коронавирусний эсрэг үр дүнтэй гэдгийг тогтоож чадаагүй байна.

Өдгөө Японд хоёр сая өвчтөнийг эмчлэхэд хангалттай Авиган эмийн нөөц бий аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд 80 283 коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1526 хүн нас барж, 72 063 өвчтөн эдгэрчээ. Одоогоор 163 өвчтөний биеийн байдал хүнд байна.

Top