ОХУ-ын Алтайн хязгаарын амбан захирагч Виктор Томенко шинэ төрлийн коронавирусний халдвар авсан тул тусгаарлагдлаа гэж тус хязгаарын албан ёсны сайт мэдэгдлээ.
“Виктор Томенко зайнаас ажиллаж байгаа. Захирагч засгийн газар, яамдын удирдлагатай байнга холбоотой байна. Түүний оролцох байсан бүх арга хэмжээг 10-14 хоног хойшлуулсан” гэж албан мэдээнд дурджээ.
Цар тахал эхэлснээс хойш тус хязгаарт нийт 13 мянган халдварын тохиолдол илэрч, 11,7 мянган хүн эдгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )