Жон Ленноны алуурчин Йоко Оногоос анх удаа уучлал гуйжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Их Британийн домогт “The Beatles” хамтлагийн гишүүн Жон Ленноны 1980 онд буудаж, амь насыг нь хөнөөсөн Марк Чэпмэн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 40 жилд анх удаа Ленноны бэлэвсэн эхнэр Йоко Оногоос уучлал гуйжээ.

Марк Чэпмен алдаршихын тулд мөн домогт хөгжимчний нэр алдар, санхүүгийн амжилтад атаархаж, хорссон тул түүнийг хөнөөсөн гэж АНУ-ын Нью Йорк мужийн Засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх газарт үг хэлэхдээ мэдэгджээ.

1980 онд Чэпмэн Ленноны нуруу руу таван удаа буудаж, амь насыг нь хөнөөсөн. Алуурчин хэргийг газраас зугтаагүй бөгөөд Жером Сэлинжерийн “The Catcher in the Rye” ном уншин зогсож байхад нь цагдаа нар түүнийг баривчилжээ. Шүүх түүнд 20 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гаргах эрхтэйгээр бүх насаар нь хорих ял оноож байв. 2020 оны наймдугаар сард АНУ-ын Нью Йорк мужийн Засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх газар түүний хүсэлтэд 11 дэх удаа татгалзсан хариу өгсөн билээ.

Жон Ленноныг чандарлаж, чандрыг нь Нью Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд цацаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huviin amidral(66.181.168.131) 2020 оны 09 сарын 23

John lenon bas burhanshig ariuhan amitan baigaagui

0  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 09 сарын 23

байгаль эхийн нэгэн сод бүтээлийг үгүй хийж түүхэнд нэрээ мөнхөлсөн баагий.

0  |  0
хүн(202.55.188.39) 2020 оны 09 сарын 23

атаархаж байгаа хүн заавал хоролдог гэж үнэн байна шүү

0  |  0
Top