Барилгын чанарыг урагшлуулахад “Монцемент”-ийн хувь нэмэр их байгааг онцлов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Монгол Улсын Засгийн газар энэ онд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог шинээр байгуулсан билээ.  

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд энэ өдрүүдэд хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг олох, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Томилолтын бүрэлдэхүүнд тус УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ж.Мөнхбат, Т.Энхтүвшин нар болон Барилга, хот байгуулалтын яам, холбогдох бусад албаны хүмүүс багтжээ.

Байнгын хорооны гишүүд юун түрүүнд Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах "Монцемент" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

“Монполимет” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Монцемент билдинг материалс” ХХК нь 2006 онд байгуулагдсан ба Монгол Улсын төр засгийн бодлогод нийцүүлэн импортыг орлох барилгын материалыг үйлдвэрлэх, шинэ нөү-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийсний үр дүнд Европын хамгийн орчин үеийн эко технологид суурилсан, Европ стандартын шаардлага хангасан бүх төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2015 онд Сэнжит худаг шохойн ордыг түшиглэн барьж, ашиглалтад оруулсан юм.
 

"МОНЦЕМЕНТ" ҮЙЛДВЭР НЬ
 

  • Бүрэн автомат
     
  • Хаягдал дулаанаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Монгол Улсын анхны WHR системийн цахилгаан станц, үйлдвэрлэлийн болон ахуйн бохир усыг дахин ашиглах дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийн ололтыг бүрэн нэвтрүүлсэн дэд бүтцийн оновчтой шийдэлтэй,
     
  • Тоосжилт болон хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ европын стандартын шаардлагыг бүрэн хангасан,
     
  • Түлш зарцуулалт зөвшөөрөгдөх хэмжээнээс маш бага,
     
  • Байгаль орчинд сөрөг нөлөө багатай ЭКО үйлдвэрлэл юм.


"Монцемент" өдгөө жилд 60 сая орчим ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнийхээ үр дүнд гадаад худалдааны эерэг байдал бий болгохоос гадна валютын урсгалыг эх орондоо үлдээхэд томоохон түлхэц болж байгаа юм. 

"Монцемент" үйлдвэр ашиглалтад орсноор олон зуун ажлын байр шинээр бий болгосныг харж болохоор байлаа. Түүнчлэн боловсон хүчний бодлого дээр онцгой анхаарал хандуулдаг аж. Тухайлбал, Цементийн болон барилгын материалын бусад үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн сургалтын хүрээлэн, Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн дэргэдэх “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”, Сайншанд дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон бусад төвүүдтэй хамтран ажилладаг аж. 

Дэлхий нийтээр тархсан Коронавируст халдварын цар тахлын тархалтаас үүдэн ажиллах хүч болон түүхий эд, тоног төхөөрөмжийн татан авалтаа хийгээгүй зэрэг шалтгаанаас болж цементийн хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх зэрэг нөхцөл байдал ажиглагдаж байгаа тул асуудалд гарц, гаргалгаа хайж ажиллахыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд онцолж байлаа. Түүнчлэн, дотоодын барилгын хөгжлийг дээшлүүлэхэд “Монцемент” ХХК-ийн оруулах хувь нэмэр их байгааг онцолж, чанартай цемент нийлүүлэх боломж, гарц гаргалгааг хайж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. 

Засгийн газраас 150 мянган айл орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Ирэх дөрвөн жилд энэ зорилтод хүрэх бүрэн боломж бий. Ингэхийн тулд цемент, арматур, шил зэрэг барилгын материалын гол нэрийн 12 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарах шаардлагатайг ч мөн онцлон тэмдэглэж байсан юм. Ялангуяа цементийн үйлдвэрлэлд тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг эхний ээлжиэд шийдвэрлэх нь чухал гэдэг дээр Байнгын хорооны гишүүд санал нэг байв. 

"Монцемент" үйлдвэрийн гол хүчин болсон Сэнжит Худаг шохойн чулууны орд нь 170 гаруй жилийн батлагдсан нөөцтэй, химийн найрлага, геологийн тогтоцоороо цементийн үйлдвэрлэлийн технологи, чанарын шаардлагад дээд зэргээр тохирсон орд юм.


ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ
 


 

 

 

 

 

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.122.158) 2020 оны 09 сарын 24

Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компануудыг төр засгаас дэмждэггүй юмаа гэхэд дарамтлахгүй байвал яасан юм .Одоо Гарамжав шиг Нямтайшир Цагаан шиг муу хүмүүс алга газөрт ортол муулна дэвслэнэ доромжлоно гэтэл эд маань баялаг бүтээгчид ажил олгогчид . Эднийг дэмжиж сурталчлах ёстой МХАҮТ дарга гэдэг нөхөр улс төржихөөс өөр юм хийдэггүй. Яаж улс орноо хөгжүүлэх юэ УИХ гишүүд бизнесмэнүүд ээ

0  |  0
Top