ОХУ-ын Төрийн Думын депутат коронавирусээр нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

ОХУ-ын Төрийн Думын депутат Ваха Агаев (Коммунист нам) энэ сарын 23-нд шинэ төрлийн коронавирусний халдвараар 67 настайдаа нас барлаа.

Агаев коронавирусний халдвар авч, хэд хэдэн хагалгаанд орсон ч эмч нар түүнийг амийг аварч чадсангүй.

Цар тахал эхэлснээс хойш ОХУ-ын Төрийн Думын нийт 30 депутат COVID-19 халдвар авсан ч Агаеваас бусад нь эдгэрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top