Баянзүрх дүүргийн 24-р хорооны Засаг дарга Л. Ганхөлөгтэй хорооны тулгамдаж буй асуудал болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн байгууллагуудаас иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг төрийн анхан шатны нэгж яах аргагүй хорооны ажил байдаг. Иргэдээс тавьж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хорооны даргын зүгээс эрх мэдэл нь хүрэхгүй байх ч юм уу ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолддог байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Хороо бол төрийн байгууллагын засаг захиргааны анхан шатны нэг гэдэг утгаараа иргэн төр хоёр уулздаг хамгийн эхний байгууллага. Иргэд хорооноос хүссэн мэдээллээ бүрэн авч чаддаг уу гэвэл үгүй. Хорооноос үзүүлж байгаа үйлчилгээ гэвэл оршин суугаа газрын тодорхойлолт төрийн байгууллагатай холбоотой мэдээлэл авах зэргээр л хязгаарлагдаж байна. Хадгаламж, тэтгэвэр, тэтгэмж,бүртгэл зэрэг нь анхан шатны нэгжээс биш хорооноос байранд төрийн бусад байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээ юм. Хороон засаг даргын оролцоо хэнд ч шаардлагтай нь ойлгомжгүй өргөдөл дээрх цохолт байх жишээтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 173 хороо ажиллаж байна. Хороонд эрх хэмжээг нь хангалттай олгох ёстой. Тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс сонгогддог ганцхан нэгж шүү дээ. Иймээс бид иргэдтэй хамгийн ойрхон байдаг. Хороон дээрээ асуудлаа шийддэг болчихвол нэг сая гурван мянган хүний асуудал ганц хотын даргаар шийдвэрлэгдэх биш 173 дарга дээр асуудлаа шийдүүлбэл иргэдийн гомдол төрийн үйлчилгээний хүртээмж илүү сайжрах боломжтой. Нэг үгээр одоо бол хороо нь диспетчерийн л үүрэг гүйцэтгэж байна гэхэд огт хэтрүүлэг болохгүй.
- БЗД-ийн 24- р хороонд ямар асуудлууд хамгийн ихээр тулгамдаж байна вэ?
-Баянзүрх дүүрэг 360 гаруй мянган хүн амтай. Энэ нь 3 сая 300 мянган иргэнтэй Монгол улс гэж үзвэл есөн хүн тутмын нэг нь энэ дүүрэгт амьдарч байна. Манай хороо бол бусад хороотой харьцуулахад жижиг хороо . 10000 хүн амтай. Дүүргийн хувьд жижиг хороондоо ордог ч засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд аймаг нь нийслэлтэй, сум нь дүүрэгтэй баг нь хороотой дүйцнэ гэж байдаг. Үүгээр авч үзвэл хүн амын төвлөрөл ихтэй аймгуудын ихэнхи сумдаас илүү хүн амтай гэсэн үг. Нэг онцлог нь 100 хувь гэр хороолол. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурлын асуудал хурцаар тавигдаж байдаг. Нийгмийн дэд бүтцийн хүрээнд сургуульгүй, цэцэрлэг бараг байхгүй. 1100 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэй боловч байгаа цэцэрлэг нь 50 хүүхдийн ортой. 2000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй боловч ганц ч сургууль байхгүй. Энэ бол үе үеийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөр сонсогдож байсан тэдгээр хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой гэж харагддаг.
-24-р хороо 100 хувь гэр хороолол. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг Улаанбаатар хотын хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал болчихоод байна.
-Нийслэл хотын тэлэлт , хотын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас хамаарсан зүй зохисгүй хот болчихоод байна. Машинд зориулсан эсвэл байшинд зориулсан хот болчихжээ. Уг нь бол иргэндээ зориулсан хот байх ёстой. Өөрсдийн буруу шийдвэрийг гэр хооролллын иргэд руу нялзаадаг ийм байдал сүүлийн 10,20 жил явж ирлээ. Утаа хөрсний бохирдол гэхээр гэр хороолол буруутай гэж жишээний. Иргэд буруугүй Үе үеийн удирдлагууд буруутай шүү дээ. Гэвч тэд гэр хорооллынхны хөгжих боломжийг олон жилийн турш хулгайлж, өдөр хоногийг аргацаасан шийдвэрээр иргэдээ хуурсаар байна.
-Улаанбаатар хотод дэд төвүүд хэрэгтэй байгаа. Иргэн амьдарч байгаа байршлаасаа гарахгүйгээр төрийн болон бусад үйлчилгээг авчихдаг байвал ядаж л түгжрэлийн асуудал ч гэсэн шийдэгдэнэ шүү дээ.
Асуудлаа бид олоод харчихлаа. Хот төлөвлөлтийг зөв болгох ёстой. Дахин төлөвлөлтийг хийх ёстой. Гэхдээ энд анхаарах ёстой зүйл бий. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бид иргэдийн газрыг булааж аваад өндөр давхрын орон сууц барих үйл ажиллагаа гэж ойлгож байгаад алдаа байна.Дэд төвийн тухайд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 оноос эхлээд явж байгаа төсөл. Э. Бат-Үүл дарга хотын дарга байхдаа өндөр давхрын орон сууц биш инженерийн дэд бүтэцтэй газар бүхий иргэдтэй болох ёстой гэж эхлүүлсэн ажил. Улаанбаатар хотыг Сүхбаатарын талбай орчмыг тойрсон нэг төв байгааг задалж Чингэлтэй, Дарь-Эх гэх мэт тойрсон зургаан дэд төвд хуваах ажил явж байгаа. Манай хорооны тухайд 2021 оноос эхлээд “Шар хад “ дэд төв болохоор төлөвлөсөн хэсэг. Азийн хөгжлийн банктай ярьж тохирсон гол зорилго бол гэр хорооллын газрын үнэ цэнийг өсгөхөд оршиж байгаа юм. Дэд төв баригдсанаар хотын төв рүү орох шаардлагагүйгээр нийгмийн дэд бүтэц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээ , инженерийн дэд бүтэц цэвэр, бохир, дулаанаа авч байх боломжтой байдлаар шийдэх ийм төсөл. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бид юу хийх вэ гэхээр асуудлаа шийдэх биш иргэдийн өмчийн үнэ цэнийг өсгөх юм. Яагаад гэвэл одоо 20 саяар үнэлэгдэж байгаа газар бодит үнэ цэндээ хүрэхгүй байна. Газар гэдэг бол дэлхий дээр байдаг ганцхан өмч, үл хөдлөх хөрөнгө. Одоо технологи бол янз бүрийн шийдэл санал болгож байна. Цэвэр усан хангамж байх ёстой, бохироо орчин үеийн шийдлээр шийдсэн байх ёстой. Ингэж байж газрын үнэ цэн өснө. Азийн хөгжлийн банкны дэд төвийн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 20-200 хүртэлх айлыг хэсэгчилсэн инженерийн шугамд холбоод асуудлыг шийдэж байгаа. Утаа хөрсний бохирдлын асуулдлыг шийдэхээс гадна хамгийн гол нь миний газрын үнэ өснө. Газрын үнэ өснө гэдэг бол иргэний эрхээ бүрэн хэмжээнд эдэлж эхэлж байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол таны өмчийг үнэд оруулах инеженерийн шугам хашаанд чинь очихыг хэлж байгаа юм шүү. Өндөр давхрын орон сууц биш.
-Одоогоор эдийн засаг тийм ч сайн биш байна. Мэдээж гэр хорооллын дахин төлөвлөлтөд ямар ч ажил хийсэн хөрөнгө мөнгө шаардагдаж таарна. Ямар гарц байна вэ?
-Энэ хөрөнгө мөнгө дутаж байгаа асуудал биш . Энд иргэдийн эрхийг хулгайлах улс төрчдийн шуналын асуудал байна. Жишээлбэл, талбайн уад талын усан оргилуур 3,8 тэрбум. Эрхийг нь хулгайлчихаад зургаан шуудай нүүрсээр долоо хоног ёстой гэдэг шийдвэрийг өнгөрсөн өвөл хэрэгжүүллээ. Энэ сайжруулсан түлшинд зарцуулж байгаа хөрөнгө бол багадаа 400 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр хичнээн метр дулаан цэврийн инженерийн шугам татах боломжтой гэвэл 200 километр шугам татах боломжтой. Улаанбаатарын бүтэц өөрөө 120 км урт сунасан 20 км өргөнтэй. Улаанбаатарыг уртааш нь хоёр удаа бүтэн татах инженерийн шугамын мөнгийг нэгхэн өвөл зарцуулсан нь харамсалтай. Тэгэхээр энэ хөрөнгө мөнгөний асуудал биш. Энд иргэний эрхийн хулгай явж байна.Дарга нарын ашиг сонирхлын шунал байгаад байна. Үүнийг л иргэд маань мэдээсэй гэж хүсэж байна. Хөрөнгө мөнгө , техникийн гарц гаргалгаанууд байна . Газрын үнэ өссөнөөр гэр хороололд амьдарч байгаа 220 мянган өрх бүгдээрээ газрын эзэн байх боломжтой. Нэг өрх дунджаар дөрвөн хүнтэй гэж үзвэл нэг сая иргэний эдийн засаг санхүүгийн боломжийг тав дахин нэмэх гээд байгаа юм.
-Гэр хорооллын дахин төлөвлөх янз бүрийн арга байдаг. Ямар ч байшин барилга барьж болно. Хамгийн гол нь халаалт дулааны асуудлыг яаж шийдэх вэ? Манай цахилгаан станцуудын хүчин чадал хүрэх үү зэрэг олон асуудал байна.
-2015 онд Амгалан Дулааны цахилгаан станц ашиглалтад орсон. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас 120 градустай гарсан дулаан хотын зүүн захад ирэхдээ 60 градус болж унадаг. Амгалан дулааны цахилгаан станц өөрөө 100 мянган өрхийг дулаанаар хангах хүчин чадалтай. Гэтэл өнөөдөр бүрэн хүчин чадлынхаа 20 хувийг ашиглаж байна. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас манай хот бүхэлдээ халдаг гэж үзвэл хуучны угсармал орон сууцнуудын дулаан алдаглдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж чадвал дөрөвдүгээр цахилгаан станцын 40 хувийг хэмнэж үүгээр гэр хорооллын айлуудын дулааныг шийдэх бүрэн боломжтой.
-Нийслэлийн хөгжилд иргэдийн хувь нэмэр гэвэл юу вэ?
-Төр иргэдэд ямар нөхцөлд шаардлага тавьдаг вэ гэхээр боломжийг нь өгсөн нөхцөлд тавьдаг. Замыг нь засаагүй байж зам ашигласны татвараа бүрэн төлөх ухамсар нэхвэл хэрэгжихгүй гэсэн үг.Энэ нь нийгмийн талцал болоод хувирчихдаг. Боломжоор нь хангачих юм бол ямар мундаг ухамсартай юм бэ гэдгийг 2012-2016 оны хооронд манай иргэд харуулсан ш дээ. Япончууд 20 жил хэвшүүлэх гээд чадаагүй ногоон уутыг бид хоёр сард хэвшүүлээд нэхдэг болсон байсан. Дугаарын хязгаарлалт хоёр долоо хоногийн дотор хэвшчихсэн. Зөв шийдвэрийг иргэдийн оролцоотой гаргаж чадах юм бол бүгд биелүүлдэг . Албадлага хэрэггүй.
Сэтгэгдэл ( 4 )
Захын хороодыг харанхуй бүдүүүлэг байлгаж байгаад сонгуулиар саналыг нь худалдаж авах нь эрх баригчдын гол зорилго . Тийм учраас тэднийг сонгуулиас бусад үкд санадаггүй учир Тийм байсан одоо ч тийм байсаар байна. Нэгэн удаа Ерөнхий сайд би шүдгүй арслан шиг байна гэж байсан. ЕС нь шүдгүй арслан байхаар баг хороодын дарга нарыг юу байхав?
Гэр хорооллоо хөгжүүлэхгүйгээр аз жаргалтай хот гэж хийрхээд өнгөрсөн 4 жил хэдэн хүний амийг аваад өнгөрсөн одоо ч үргэлжлүүлэх шинжтэй.хот гэж цементэн овоолгл боллоо
odoo tegeed 1 muu navsaisan hashaa bolgonruu gazariin 4,5 metr gunzgii uhaad shugam tatah uu??,ediin zasgiin huvid mash undur zardaltai,tegeed uuriiguu enginer geed baigaam baihda...
oorsdoo ajlaa hiigeechee horoo dyyreg bolgondoo ooriin talbaitai bolohgui odoo boltol yu hiisiin byh ulsad l tiim baidag