Тувагийн Ерөнхийлөгч: Би амиа хэзээ ч хорлохгүй, бүү горьд

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

ОХУ-ын Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол шинэ төрлийн коронавирусний халдвар хоёр удаа тусаад эдгэсэн хүн. Саяхан тэрбээр Тува дахь Росгвардийн полигонд очихдоо сүүлийн үед түүнийг амиа хорлосон гэж цахим сүлжээгээр бичиж байгаад эгдүүцэж байгаагаа илэрхийллээ.

Шолбан Кара-оол олон нийтийн сүлжээнд “Тувагаас хаа нэгтэй явах болгонд л “дайснууд” маань намайг ажлаасаа гарлаа, халагдлаа гэж бичдэг. Зарим нөхөд бүр амьдаар минь “оршууллаа”.  Гүтгэх, худал ярих бол боловсролгүйн дээд шинж юм. Саяхан коронавирусээр өвдтөл тэд намайг амиа хорлосон гэж газар сайгүй бичсэн байна. Та нарт хэлье. Би хэзээ ч амиа хорлохгүй. Тува ард түмний уламжлал, зан заншилд цэрэг дайчны тухай тухай их бичсэн байдаг. Хувь заяаны эрхээр үхэх болсон ч тува дайчин дайсныхаа нүд рүү эгц харж байгаад үхдэг. Харж болохгүй байсан ч тэр бүх хүч чадлаараа дайсны зүг толгойгоо эргүүлэх гэж оролддог. Та нарын амиа хорлох талаар бичсэн юм инээд хүргэж байна” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн байсан юм шүү(202.55.188.89) 2020 оны 09 сарын 28

атаархах нь манайхантай адилхан юм аа.даа.

0  |  0
(59.153.115.205) 2020 оны 09 сарын 28

hujaa

0  |  2
Z(202.9.46.42) 2020 оны 09 сарын 28

Зөв , монгол эр хүн ийм л байдаг

3  |  0
Эрдэнэ(64.119.22.66) 2020 оны 10 сарын 01

наад үгээ путин дээ л хэл

1  |  1
Top