Сэргээгдэх эрчим хүчинд шилжинэ гэсэн ч шинэ уурхай нээгдсээр л байна.
Ши Жинпин хүлэмжийн хийг багасгасаар 2060 он гэхэд дуусгана гэж мэдэгдсэн ч Хятад улс нүүрсний эрчим хүчний салбараа хөгжүүлсээр байна. Хятад үнэхээр маш их хөрөнгө сэргээгдэх эрчим хүчинд оруулж байгаа ч бүр мөсөн нүүрснээс салах бодолгүй байгаа юм.
Хүлэмжийн хийн хэмжээ 2030 он гэхэд оргил үедээ очно гэж Ши Жинпин тооцоолсон.
2012 онд Хятадын эрчим хүчний 68 хувь нь нүүрс байсан бол 2020 онд энэ тоо 55,3 хувь болж багассан.
Цаг агаарын өөрчлөлтийн Парисын гэрээний дагуу Хятад нүүрсний цахилгаан станцынхаа 40 хувийг хаах ёстой.
Нүүрс хэрэглэх нь байгаль орчинд хортой тул Хятадын ихэнх хот утаанд хучигдсан.
Гэвч нүүрсийг бүр мөсөн хоригловол эдийн засгийн хохиролтой.
Хятад бол дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч орон юм.
Тийм болохоор нүүрсний уурхайнууд ажилласаар байна.
Өнгөрсөн жил тэнд 40 шинэ орд газар ашиглах зөвшөөрлийг Засгийн газраас өгсөн.
Цар тахлын үед уурхайг хааж, иргэдийн ажлын байрыг булааж болохгүй гэж үзсэн.
АНУ ч мөн адил нүүрснээс бүр мөсөн татгалзах бодолгүй байна. Ерөнхийлөгч Доналд Трамп нүүрс олборлох, орд газар ашиглах хориог цуцалсан.
Хятад хуучин уурхайгаа хааж эхэлсэн ч оронд нь орчин үеийн шинэ уурхай барьж байна.
Энэ нь гадаад орнуудын нүүрсний хамааралд орохоос сэргийлнэ гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )