ОХУ-ын Нижний Новгород хотод төвтэй “КозаПресс” сайтын эрхлэгч Ирина Славина өөрийгөө шатааж амиа хорлосон байна.
Амиа хорлодог өдрийнхөө өглөө тэрбээр фейсбүүк хуудастаа “Миний үхэлд ОХУ-ыг буруутгаарай” гэх утгатай зүйл бичсэн байжээ.
Түүний эрхэлдэг сайт нь “Нээлттэй Орос” ардчиллыг дэмжигч группийн үйл ажиллагааг илтэд дэмждэг, ОХУ-ын эрх баригчдыг нээлттэй шүүмжилдэг гэдгээрээ алдартай.
Нижний Новгород хотын мөрдөн шалгах хороо Горькийн гудамжин дахь сандал дээр өөрийгөө шатааж буй хэд, хэдэн дүрс бичлэгийг хураан авч шалгалт явуулж байна.
Дээрх дүрс бичлэг дээр нэгэн эр түүнийг аврахын тулд хүрмээрээ хэд, хэдэн дарж байгаа, мөн хатуу зүйлээр амь хохирогчийн биед хүрч буй үйл явдал бичигджээ.
Ирина Славинагийн эрхлэн гаргадаг сайт нь “баримттай мэдээлнэ”, “цензургүй” гэх уриатай байсан аж. Өнгөрсөн жил Владимир Путиныг илт буруутгасан хэд, хэдэн нийтлэл бичиж байсан удаатай.
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Ирина Славинагийн амиа хорлох болсон шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажлын хэсэг байгуулжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 5 )
gadniihnii gar hol bolj eh orniihoo esreg um hiideg...syyldee buruu tiishee ergeed ayuld orohoo medeed l amia horloj baigaa oor arga baihgui urvagchidad....
За битгий бүлтэр хужаа вирус хог шаарнууд минь өмхий хужааг л устгасан цагт дэлхий аврагдана хар харх вирус хужаануудаа.
Коммунизмын орхидосуудын коммунист арга барил хүнийг аврах биш алдаг.
1 hynii darangyilal togtvol Iim l yum bolno. Huurhii zorigtoi hairan setguulch
Одоо л энэ улсын идээ бээр хагарах нь уу?