Асашёорюүгийн дэмжсэн казах залуу Зүүн Японы аварга боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Зүүн Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээн энэ сарын 4-нд Сайтама мужид болж өнгөрлөө.

“Нихон” их сургуулийн оюутан, Казахстаны залуу бөх Ерсин Балтагул финалын барилдаанд Ничидай их сургуулийн Такахашиг хикиотоши мэхээр ялж, түрүүллээ. 99 жилийн түүхтэй тус тэмцээнд гадаад бөх анх удаа түрүүлж байгаа нь энэ.
 

Ерсин Балтагул өнгөрсөн жил Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд багийн төрөлд түрүүлж байлаа. Түүнийг их аварга Асашёорюү таван жилийн өмнө Казахстанд очин сонгож, сүмо бөх болоход нь дэмжлэг үзүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.183.169) 2020 оны 10 сарын 06

Asa bishee,Allah demjsen yum,tegeed huruugaaraa zaaj bn

0  |  4
Top