КОВИД-19 | Москва хотод сурагчид цахимаар хичээллэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

ОХУ тэр дундаа нийслэл Москва хотод коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаагаас шалтгаалан дунд сургуулиудын сургалтыг цахимд шилжүүлэхээр болжээ.

Нийслэл Москва хотоос гадна Ульяновск, Сахалинд сурагчид удахгүй цахимаар хичээллэх аж.

ОХУ-д нэг хоногт илрэх коронавируст халдварын тоо тавдугаар сараас хойш анх удаагаа огцом нэмэгджээ.

Даваа гарагт гэхэд нийт 10.8 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 3.5 мянган тохиолдол нь нийслэл Москва хотод илэрчээ.


Эх сурвалж: Reuters

Top