АНУ-ын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний “ашигтай” талыг санамсаргүй илрүүлжээ. SARS-CoV-2-ыг коронавирус өвчин дардаг болохыг тогтоосон байна.
Судалгааны үр дүнг “Pain” сэтгүүлд нийтэлжээ.
Коронавирусийг хүний эсэд нэвтрүүлдэг “S” уураг ACE2 рецептор болон бусад бодистой нэгдсэний дүнд өвчин намдаах үйлчлэл бий болдог байна. Нейропилин-1 уураг болон судасны эндотелий буюу нимгэн бүрхүүлийн өсөлтийн хүчин зүйл болох “VEGF-A” уураг оролцсоноор өвдөх мэдрэмжийн дохио дамжуулагч гэмтдэг аж. Эрдэмтэд КОВИД-19-ийн шинж тэмдэггүй хэлбэрийн шалтгаан үүнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Судлаачид Нейропилин-1 уургийг цаашид гүнзгийрүүлэн судлахаар төлөвлөж байна. Учир нь энэ уургийн онцлог мэдээгүйжүүлэлт, өвчин намдах аргад хэрэгтэй байх боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )