ОХУ-ын төрийн нууцыг задруулсан этгээдүүдийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

ОХУ-ын Холбооны аюулыг хамгаалах газар өчигдөр НАТО-гийн гишүүн Эстони улсад төрийн маш нууц мэдээллийг задруулсан хоёр этгээдийг баривчиллаа.

Баривчлагдсан этгээдүүд ах дүүс бөгөөд ОХУ-ын баруун хэсгийн Смоленск, Псков хотуудад нэгэн зэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилжээ.

Ах дүүсийн нэг нь ОХУ-ын армид алба хаадаг, хэдэн жил Эстонид амьдарсан байна.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Эстони улс1991 онд тусгаар тогтнож, улмаар тэр даруйдаа НАТО-д гишүүнээр элсэн, 2004 онд Европын холбооны гишүүн болсон билээ.

ОХУ-ын Засаг захиргаанаас баривчлагдсан ах дүүсийн нэрийг нууцалж байна.

Тэдэнд төрийн нууцыг санаатайгаар задруулж, эх орноосоо урвасан хэргээр 12-20 жилийн ял оноож болзошгүй байна.


Эх сурвалж: RT

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.221) 2020 оны 10 сарын 08

Монголд Хятадын тавиулууд Төрийн эрх барьсаар л.

0  |  0
Сүр данзанд(66.181.186.145) 2020 оны 10 сарын 18

Хятадын тусгай албатай холбоотой байж тэднээс мөнгө авсан нэг хазгай хэлтэй, мэнгэтэй нөхрийг хэзээ баривчлах сүр данзан гуай\n

1  |  0
зочин(59.153.87.161) 2020 оны 10 сарын 07

МАНАЙД БОЛ УРАВСАН ЭТГЭЭДҮҮД ТӨР ЗАСГИЙГ ТЭРГҮҮЛДЭГ

1  |  1
Top