ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхны бүх зүйлд таатай

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Хонь

Өдрийн эхний хагаст олон хонь эрч хүчтэй байж, ямар ч асуудлыг зохицуулна. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа чин сэтгэлийг мэдэрч, харилцан ойлголцолд хүрнэ. Өдрийн хоёр дахь хагаст ямар нэгэн харилцаа үүсгэх хэрэггүй.

Үхэр

Энэ өдөр баяр гуниг хосолно. Гэрийн асуудал таны сэтгэл санааг өөрчилж магадгүй. Буулт хийхгүй бол үнэнч найз нарыгаа алдана. Үйл явдал таны өөрийнхөө талаарх төсөөлөлд нөлөөлнө. Гэр бүлийн амьдралд хэн нэгнээс нь болсон үл ойлголцол томрохоос сэргийл.

Ихэр

Ойр дотнын хүнтэйгээ хамтарсан үйл ажиллагаанаас баяр баясгалан мэдэрнэ. Төлөвлөгөө, найдвараар дүүрэн өдөр. Гэнэтийн шийдвэр бүү гаргаарай. Зугаалах, биеийн хүчний ажил хийх, худалдан авалтад таатай өдөр.

Мэлхий

Энэ өдөр санхүүгийн хүрээнд бүтэлгүйтэл тохиохыг үгүйсгэхгүй. Таны тавьсан суурь муу байвал ажил хэргээ үргэлжлүүлэхэд амаргүй байх болно. Нөхцөл байдлыг бүү хэтрүүлж хар. Болгоомж, алсын харааг танаас шаардах болно.

Арслан

Амьдралын эрч хүч өснө. Сэтгэл хөдлөлөө хянах чадвар танд хэрэгтэй. Санхүүгийн ямар ч үйл ажиллагаа таатай үр дүн авчирна. Танд ирсэн үүрэг даалгавар хүлээж байгаагүй үр дүнг дагуулах болно.

Охин

Баяр гуниг ээлжлэн хосолно. Та асуудлыг шийднэ. Олон охин сэргэлт авах өдөр. Урлагийн хүмүүс өөрийгөө илэрхийлвэл аз жаргалтай болно. Зарим хүн шинжлэх ухаан сонирхож эхэлж ч магадгүй. Дотнын хүмүүстэйгээ харилцан ойлголцох нь чухал.

Жинлүүр

Худалдааны ажил хийдэг хүмүүст таатай өдөр. Аливааг сурч эхлэх, бичиг баримтад гарын үсэг зурахад таатай. Од эрхэс танд тохирох ажлын саналыг зөвшөөрөхийг зөвлөж байна. Хамтарсан ажил ашиг авчирна. Болох үйл явдлууд танд ашигтай байх болно.

Хилэнц

Ядарч байгаагаа мэдэрнэ. Ханиад томуу хүрэх, архаг өвчин сэдрэх зэргээс сэргийл. Зөв хооллож, байгалийн гаралтай, цэвэр зүйл хэрэглэхийг эрмэлз. Ямар ч тохиолдолд өөрийгөө алдаж болохгүй. Амьтадтай харьцах нь сэтгэл санааг тогтворжуулж, зарим өвчнийг анагаана.

Нум

Хамтрагчтайгаа харилцахдаа баяр баясгалантай байх болно. Харин дотнын найз нөхөдтэйгөө харилцахдаа санаандгүй хэлсэн үг, гаргасан үйлдэл тань маргааны сэдэв болох вий! Тэдэнтэй харилцаагаа бүү хүндрүүл.

Матар

Худалдан авалт хийх, үл хөдлөх хөрөнгө, мебель худалдаж авахад таатай өдөр. Хувийн амьдралд гарсан асуудлыг эмзэг тусгаж авах хэрэггүй. Нээлттэй, итгэл татсан яриа хөөрөө нь таагүй зүйлийг арилгахад тусална.

Хумх

Энэ өдөр нь мэргэн санаа, өөрчлөлтийн өдөр. Өөрийгөө хөгжүүлэх бүгдийг хий. Буяны үйл ажиллагаа хийж эхлэх, жирэмслэхээр төлөвлөхөд таатай өдөр. Өнөөдөр шударга байж, эрүүлээр сэтгэ.

Загас

Бүх харилцаанд таатай өдөр. Санхүүгийн асуудал үүссэн ч зохицуулахаар зүтгэ. Автомашин жолоодвол туйлын анхааралтай байгаарай. Дотнын хүмүүстэйгээ ойр бай, зожигирч бүү суу. Танд материаллаг болон сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байж магадгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top