Дэлхийн хамгийн өвөрмөц Шуудан зөөгч

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Өнөөдөр Дэлхийн шуудангийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан, ОХУ-ын шуудан зөөгч Галина Ермоловагийн тухай гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Пихтовое тосгон Омск хотоос 300 км зайд оршдог. Ой мод, намаг дунд байх энэ тосгонд ердөө зургаан хүн амьдардаг. Гадаад ертөнцтэй харилцах ганц зам нь шуудан зөөгч Галина. Тэр хөршүүддээ захиа шуудан авчрахаас гадна энд тэндхийн сонин хачин, хов живийг ч дуулгадаг “ажилтай”.

1980-ад оны үед энэ тосгон 100 оршин суугчтай байлаа. 1990 оноос эхлэн тосгон хоосорч, дунд сургууль хаагдсаны дараа залуучууд бүгд явсан юм.

Галина тэр сургуульд багшилдаг байсан. Дараа нь номын санч болж, удалгүй худалдагчийн ажилд шилжжээ.

Зургаахан хүн үлдсэний дараа худалдагчийн хэрэггүй болсон юм.

Ингээд Галина шуудан зөөгч болсон.

Түүний нөхөр ой хамгаалагч. Галина тэр хоёр энэ тосгоны тогтмол ажилтай цорын ганц хүмүүс нь.

Галинагийн ажилладаг шуудангийн салбар Пихтовое тосгоноос 16 км зайтай.

Тэд өмнө нь ажилдаа нөхрийн хамт трактороор гурван цаг явдаг байсан.

Харин саяхнаас түүний амьдрал өөрчлөгдсөн юм.

Хүү нь ээждээ “Мангас” хэмээх машин өөрийн гараар урлаж бэлэглэжээ.

Одоо Галина замдаа ганц цаг л зарцуулдаг болсон.

Машиныг нөхөр нь жолооддог.

Тэд долоо хоногт нэг удаа шууданд очиж, тосгоны хүмүүсийн захиа шуудан, тэтгэврийг авч, хүнчний зүйлийг нь цуглуулна.

Энэ Мангас машин тус тосгоны цорын ганц тээврийн хэрэгсэл.

Заримдаа илүү тансаг хүнс ч авчирна.

Ойролцоох тосгоноор явж, элдэв мэдээ дуулна.

Тосгоныхон телевизтэй ч Галинагийн авчирсан мэдээ илүү үнэ цэнтэй.

“Хэрэв Галина байхгүй бол бид манай хязгаарт юу болж байгааг огт мэдэхгүй байсан” гэж тэд ярьдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top