-Монгол Улсад парламент төлөвшин хөгжсөн 30 дахь жилийн үйл ажиллагааг тоймлон хүргэе-
Ёстой, юун архины савлагаа, дээлийн хээ, кембриджийн хөтөлбөр. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлснээс эхлээд энэ удаагийн төрийн эрх дээд байгууллагын үйл ажиллагаа гараанаасаа нэг л биш. Монгол Улсад парламентын тогтолцоо үүсэн хөгжиж, төлөвшөөд 30 жил болж байгаа талаасаа шүү. Хууль тогтоогчид нутаг нутгийнхаа иргэдийн сэтгэлийг татахаар явсны улмаас өнгөрсөн баасан гарагт нэгдсэн чуулган хуралдаж чадсангүй. Одоо байгаа 75 гишүүний тэн хагас нь орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд ухуулагч хийхээр явсан шалтгаанаар чуулганы ирц хүрээгүй гэдэг ядарсан тайлбар явах жишээний. Үнэн хэрэгтээ шинэхэн хууль тогтоогчид маань ажилдаа орсон даруй өөр өөрсдийн дов жалгандаа хашаа хорооны түвшний мэтгэлцээн өрнүүлээд цаг наргүй яваа. Уг нь УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гээд ажил үүргийн эрэмбийг нь хуулиар заагаад өгчихсөн байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу тангараг өргөсөн УИХ-ын гишүүн дов жалганаасаа гарч сэтгэх шаардлага үүсчихэж байгаа юм. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу парламентын 30 жилийн хугацаанд төлөвшил ийм л хэмжээнд байна. Магадгүй, УИХ-д хамгийн удаан суусан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын парламентчид хэзээ ч орон нутгийн сонгуулийн ухуулагчаар яваагүй учраас өдий нэр төртэй явсан биз. Өнөөдрийг хүртэл муу хэлүүлсэн тэдний үеийнхэн УИХ-ын гишүүн хэний өмнөөс, юунд дуугаа гаргах ёстойг ялган салгаж иржээ.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын будаг нь ханхалсан гишүүдэд зүгээр ч сургааль хэлж, банга хүртээгээгүй байгаа биз. Ерөнхийлөгчийн хууль тогтоогчдод хэлсэн үгнээс эшлэхэд “Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна” гэсэн. Үнэхээр л эрх баригчдыг коронагийн ард бүтэн найман сар нуугдсанаас болоод эдийн засаг хоёр улирал дараалан унаж, 2009 хойш анх удаа хямрал орлогоор дамжин иргэдийн амьдралд нөлөөлж эхэллээ. Улсын төсөв түүхэнд байгаагүй том алдагдал хүлээх зэрэг ард түмний элч нарын хоолойд тулсан асуудлыг дурдвал дуусахгүй. Гэтэл энэ гишүүдийн дунд үүнийг хөндөж, хэлэлцүүлэх ухаан алга. УИХ-ын намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталдаг уламжлалтай хамгийн чухал хоёр баримт бичиг бол ирэх жилийн төсөв, мөнгөний бодлого. Ерөнхийдөө төсвийг хэлэлцсэн болоод нэг шөнийн дотор баталдаг, мөнгөний бодлогын баримт бичгийг зарим нь сөхөж ч хардаггүй муу уламжлал байдаг. Гэвч “мэдлэгтэй, туршлага нь хүнээсээ хальсан, хамгийн гол нь шударга” гэх тодотголтой энэ удаагийн парламентын гишүүд үүнийг халах чадваргүй бололтой. Өнгөрсөн наймдугаар сараас хойш хэлэлцсэн зүйлүүдийг нь дурдахад л ерөнхий хандлага чиг нь харагдана. Дээлийн хээ, архины савлагаа, дэлгүүрийн зөвшөөрөл, кембриджийн хөтөлбөр зэрэг айхтар асуудлууд хэлэлцэхийг санал болгосон зүрх зоригтой гишүүд нь энэ УИХ нэг л биш гэдгийг баталж өгөх мэт. Мөн кинонд тусгай зөвшөөрөл олгох, аймаг бүрт тусгайлсан мөнгөний бодлого явуулах зэргийг хэлэлцэж байхыг харахад байдал бүр урвуугаа эргэсэн гэж үзэхэд ч гэмгүй юм. Эгээтэй л амьдрал тэгширчихсэн айлын эрх хүүхэд шиг гишүүний хангамжаа чамлаж ярих л дутаад байна.
УИХ-ын даргын хэлснээр гишүүд энэ намрын чуулганы хугацаанд өдөр шөнөгүй хуралдсаны үндсэн дээр 120 орчим хууль, тогтоомж хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн. Эдгээр дотор үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулна хэмээн тодотгож байгаа шүүхийн багц хуулиуд, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн намын тухай хууль зэрэг багаар бодоход 40-50 онц чухал шаардлагатай төслийн хэлэлцүүлэг хүлээж байна. Улсын орлого, ард иргэдийн амьжиргааг шууд дэмжих талаасаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн нийтийн өмчийн тухай, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиудыг шинээр батлах шаардлагатай. Жишээ нь баялгийн сангийн асуудлыг хуульчлаад өгчихөд л өнгөрсөн 30 жил яригдсан Монгол Улс байгалийн баялагтаа түшиглэн үндэсний хуримтлалтай болох боломж бүрдэх юм.
Энэ мэт үндэсний хэмжээний орлого ярьж, хөгжил дэвшлийг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах үүрэгтэй гишүүд хот, хороонд нэр дэвшүүлсэн туслахынхаа танилцуулгыг бариад гудамж метрлэж яваа нь парламентын хөгжлийн өнөөгийн дүр төрх юм даа. Ингэж дов жалгандаа бага хаан суух зорилготой улстөрчид УИХ-ын танхимд ороод хашаа хайсны төсөв хэлэлцэж суухаас хэтрэхгүй нь ойлголжтой. Парламентын хөгжил энэ чигээрээ уруудвал дараагийн сонгуулиар УИХ-ын эрхэм гишүүд маань Сууц өмчлөгчдийн холбооны сонгуульд гар дүрээд явж байх ирээдүй хүлээж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 12 )
Энэ УИХ-д Энхбаяр шиг гайгүй залуучууд байнаа байна. Гэхдээ ихэнх хэсэг нь үүрэг, хариуцлагаа мэдэхгүй, ёс зүйгүй, намчирхсан, улс төрийн ноён нуруугүй, зарчимгүй байна. Заримдаа хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг хараад өмнөөс нь ичиж байна шүү
Юу хийхээ,яаж хийхээ мэдэхгүй хуучин хэдэн үхэр дээр шинэ хэдэн хонь нэмэгдэхээр аргагүйшдээ.75 малыг хашиждээ.
Энэ нударган баячууд цугласан УИХ хуучнаасаа долоон дордлоо,чуулган хуралдах өдрөө ирцгүй тасалдаж байгаа юм чин цааш явахгүйнээ,юун ажлын 75 өдөр хуралдах ийм тэнэгүүд цуглаад парламентийн нэр эхний өдрөөсөө шороотой хутгалдлаа.УИХ-ын гишүүд орон нутгийн сонгуульд ухуулагч хийж байгаагүй байхаа.ийм УИХ байснаас байгаагүй нь дээрээ.
Одоо яая гэхэв дээ. Бидний л хийсэн сонголт шүү дээ. Гэхдээ л энэ жилийн сонгуульд дэвшил их байлаа. Энэ их хурал дотор Нямдорж, Улаан, Лүндаа, Оюунхорол, Зандан, Энхболдууд, Эрдэнэ, Жавхлан, бандааш, монос, боов, кавьтаал, Сүхбат нар байхгүй гээд бодооч. Хэрэв тэд хэлхэлдээд сууж үлдсэн бол өдийд тэд биш харин бид массаараа нэг л биш болчих байсан, тийм биз дээ?
Үндсэн ажилдаа анхаармаар байна аа. \n
Uhuulagchaar yavsan UIHiin gishyynd hariutslaga tootsoj chadah uu. chaddaggyi l baihgyi yu.\nUIH d TENEGyydeer dyyren uchraas.NAMchirhdag uchraas.\n
Uhuulagchaar yavsan UIHiin gishyynd hariutslaga tootsoj chadah uu. chaddaggyi l baihgyi yu.\nUIH d TENEGyydeer dyyren uchraas.NAMchirhdag uchraas.\n
Баасанхүү шиг мундаг хуульчдаа гудамжинд гаргасан нөхөд одоо тавилан юм даа
Бүх зүйл коммунистуудаас, коммунист МАН аас болж байгаа юмаа. Яах гэж коммунизмаас татгалзчихаад коммунист намыг устгаагүй юм бэ? Наад коммунизмын үлдэгдлүүд чинь гаарлаа. Иргэний дайнд орж байгаад алалцацгаах юм уу?
Ямар сонгогч тийм парламент!
Үндсэн ажлаа ойлгохгүй бгаа энэ нусан журжууд яаж 4 жилийн ард гарнаа арай л юмаа
Hi hiihee medehgyi yu taarsan hynii ajil bulaaldaj yndsen ajlaa medehgyi ulsuudiig bucaaj tataj turiin huuli togtooh baiguullagiig cegcleh cag boljee.Zandanshatar gedeg hun ajlaa uguh heregtei.ene hynd ene undur alban tushaald baih chadvar baihgyi yum baina.ard olniig tuluuluh tuluulugchiig songoh shalguuriig togtooh cag boljee