ОХУ-д коронавируст халдвар дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон буюу 13.8 мянган тохиолдол нэг хоногт бүртгэгдсэн байна.
Коронавирусний эхний давлагааны үеэр халдварын тохиолдол өндөр байсан ч өссөн дүндээ тогтвортой байсан юм. Харин хоёр давлагааны үеэр халдварын тохиолдол огцом өсөх хандлага ажиглагдаж байна.
ОХУ-д коронавирусний батлагдсан 1.3 сая тохиолдол одоогоор бүртгэгдээд байна.
ОХУ-ын Онцгой байдлын төвийн мэдээллээр тус улсад коронавирусний улмаас 244 өвчтөн энджээ. Эндэгдэл ч мөн адил өссөн үзүүлэлттэй байна.
Мэргэжилтнүүд тус улсад халдварын тохиолдол цаашид ч өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.
Эх сурвалж: Reuters