КОВИД-19 | Циндао хотын хоёр албан тушаалтныг ШИЙТГЭЖЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

БНХАУ-ын Циндао хот дахь намын хорооны шийдвэрээр тус хотын Эрүүлийг хамгаалах зөвлөлийн дарга, Эмнэлгийн захирлыг ажлаас нь халжээ.

Тэднийг орон нутагт дэгдсэн халдварын нөхцөл байдлыг мэдээлээгүй, хариу арга хэмжээ авч чадаагүй, мэргэжлийн хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь халсан байна.

БНХАУ-ын дорно хэсэгт орших далайн эргийн боомт хот Циндаод коронавируст цар тахал голомтлон тархсан билээ.

Бүртгэгдсэн 13 өвчтөн нь Циндао хотын эмнэлгээс гаралтай бөгөөд тус эмнэлэгт гадаадаас ирсэн халдвартай иргэдийг тусгаарлаж байжээ.

Халдварын дараагийн голомт нь боомтын ажилтантай холбоотой. Тиймээс хоёр ч голомт үүсэж, нийтээр халдварлах шалтгаан бүрдсэн тул ийнхүү хариуцлага тооцсон байна.  

Циндоа хотын захиргаа тус хотын 9.4 сая иргэнийг тав хоногийн хугацаанд шинжилгээнд хамруулахаар шийдсэн юм.

Пүрэв гарагийн өглөөний 10:00 цагийн байдлаар долоон сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Ямар нэгэн халдвар илрээгүй гэж тус хотын Эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ.


Эх сурвалж: Reuters

Top