Буриадад архидан согтуурсан хүнийг эрүүлжүүлэх байрыг дахин сэргээх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Өмнө нь эрүүлжүүлэх байрны гүйцэтгэдэг байсан үүргийг 2011 оноос эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Гэвч эмч нар согтуу иргэдийг хүлээн авах, эрүүлжүүлэх ажлыг хийхэд ачаалал нь хэт ихсэж байгаа нь харагдсан юм. Мөн архинаас болж, амиа алдаж байгаа иргэдийн тоо Буриадад өссөн байна.
Тиймээс Буриадын Дотоод хэргийн яамны Олон нийтийн зөвлөлөөс эрүүлжүүлэх газрыг сэргээн, Цагдаагийн газарт хариуцуулах санал гаргажээ. Анхны эрүүлжүүлэх байрыг Буриадын нийслэл Улаан-үд хотод байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )