Коронавирусний халдварын эмчилгээнд наргил модны самрын /кокос/ тос үр дүнтэй болохыг Филиппиний Анагаах ухааны салбарын судалгааны зөвлөлийн эрдэмтэд тогтоожээ.
“International Business Times” сэтгүүлд мэдээлснээр, наргил модны самраас эхний шахалтаар гаргаж авсан тос вирусийг устгаад зогсохгүй КОВИД-19 халдварын эсрэг дархлааг идэвхжүүлэхэд оролцдог гэж мэргэжилтнүүд онцолжээ. Энэхүү тосны молекул цусан дахь коронавирусний агууламжийн хэмжээ бага үед 60-90 хувиар бууруулах чадвартай гэнэ. Түүнчлэн наргил модны самрын тос бие организмын эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэх чадвартай аж.
Филиппиний эрдэмтдийн явуулсан судалгаанд хөнгөн хэлбэрийн халдвар авсан 56 өвчтөн оролцжээ. Өдгөө энэхүү судалгааг хүнд өвчтөнүүд дээр хийж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )