БНХАУ-ын Үндэсний эм эмнэлгийн хэрэгслийн групп (Синофарм) компани 2021 онд нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Өдгөө БНХАУ-д хэд, хэдэн компани вакцин хөгжүүлж байна. Тэдгээрийн нэг болсон “Синофарм” компанийн хөгжүүлж буй вакцины гурав дахь шатны туршилтын үн эерэг гарсан юм.
Клиникийн туршилтад хамрагдсан 60 мянган хүнд вакцин хийлгэсний дараах ямар нэгэн зовиур илрээгүй гэж БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд онцолжээ.
Дашрамд сануулахад өнгөрсөн долоодугаар сард яаралтай вакцинжуулалт хөтөлбөрийн хүрээнд хэдэн зуун мянган хүнд дээрх вакциныг тарьсан юм.
Эх сурвалж: Reuters