Одоогийн байдлаар Хятад улсын судлан үйлдвэрлэсэн шинэ төрлийн коронавирусний эсрэг 13 вакцин эмнэлзүйн туршилтад хамрагдсан бол 4 нь клиник туршилтын III үе шатанд орсон байна. Нийт 60 мянга орчим хүнд вакцин тарьсны дүнд ноцтой сөрөг нөлөө бүртгэгдээгүй ажээ.
Хятад улс "COVID-19" вакцинжуулалтын хүмүүсийг гурван ангилалд хувааж байна. Нэг нь өндөр эрсдэлтэй хүмүүс, хоёрдугаарт хүнд тусах эрсдэлтэй хүмүүс, гуравдугаарт нийт хүн ам. Вакцинжуулалтын ажлыг шат дараалалтай зохион байгуулж, энэ оны 12-р сард өндөр эрсдэлтэй хүмүүст вакцин тариулах магадлал өндөр байна. 18-59 насны хүмүүс вакцинжуулалтыг 2 удаад хувааж, 28 хоног алгасан тариулахыг санал болгож байгаа юм.
Хятад вакцины ширхэг бүрийн үнэ нь 200 юань, вакцинжуулалтын үйлчилгээний төлбөр нь 28 юань.
Энэ оны сүүлч гэхэд Хятад улсын вакцины жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 610 сая ширхэгт хүрэх боломжтой бөгөөд ирэх жил үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлнэ. Шинэ төрлийн коронавирусний вакцины үнийг олон нийтийн хүлээн авч чадах хэмжээнд тогтоон барих бодлоготой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )