Путины хэвлэлийн төлөөлөгч төрсөн өдрөө тансаг тэмдэглээд шүүмжлүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ сарын 17-нд 53 нас хүрсэн юм.

Песков эхнэр, уран гулгалтын тамирчин асан Татьяна Навкагийн хамт том хүлээн авалт зохион байгуулж, Эмин Агаларов, Николай Басков, Григорий Лепс, Любовь Успенская, Анита Цой нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ. Төрсөн өдрийн баярын бялуу тэшүүрийн дүрсээр чимэглэгдсэн байсныг хэлэх хэрэгтэй.

Гэвч баярын бичлэг олон нийтийн сүлжээнд ил гарснаар Песковыг ард иргэд шүүмжилж эхэлсэн юм. Бичлэгээс харахад зочид ямар ч маскгүй, зайгаа бариагүй, тэврэлдэн бүжиглэж байлаа. Жирийн иргэдэд тогтоосон хөл хорионы дэглэм томчуудад үйлчилдэггүй бололтой.

Төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн өмнө Песков “COVID-19 бол иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засагт маш их хохирол үзүүлж байна” гэж мэдэгдэж байсан юм. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хүн өөрөө яагаад тансаг хүлээн авалт зохион байгуулсныг тайлбарлахад хэцүү.

Олон нийтийн сүлжээнд “Цар тахлын голомт гэж нэрлэгдсэн Москвад улс орны хамаг од цуглан бүжиглэж, цэнгэж байна. Нэг нь жорлон ороход нөгөө нь бялуу идэж сууна. Песков, баяр хүргэе. Чи шилдэг нь юм. Чи өвчний голомтод олон хүн цуглуулаад зогсохгүй ард иргэдэд маскгүй, бээлийгүй явж, зай барих хэрэггүйг яруу тодоор харуулж өглөө. Сүргийн дархлаа тогтоох ажилд Песков ганцаараа ОХУ-ын бүтээсэн гурван вакцинаас илүү ажил бүтээлээ. Хэллоуинаар бас хийгээрэй” гэж ёжилсон байна.

Дмитрий Песков өөрөө хэдэн сарын өмнө баячуудын нэгэн хүлээн авалт дээр халдвар авч байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(37.62.63.245) 2020 оны 10 сарын 25

Teneg Ivanuud iim l humuus sh de

1  |  0
Top